ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАДАГ ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО 46 ХУВИАР ӨСЧЭЭ
Улсын хэмжээнд 99 улсын 5700 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс олох зорилготойгоор ажил эрхэлж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс таван хувь, өмнөх улирлаас 45.6 хувиар өсчээ.
Ажил эрхлэгч иргэдийн 85.2 хувь буюу 4900 иргэн нь эрэгтэй, 14.8 хувь буюу 800 иргэн нь эмэгтэй байна. Харин улс орноор нь жагсаавал,
- БНХАУ 43 хувь
- БН Социалист Вьетнам улс 8.9
- ОХУ 6.4
- БНЭУ 5.9
- БНСУ 4.7
- АНУ 4.4
- БН Филиппин улс 4.4
- Австралийн холбооны улс 3.1
- ӨАБНУ 2.8
- Бусад улсын харьяат иргэн 16.4 хувийг тус тус бүрдүүлжээ.
Сэтгэгдэл