Нүхэн гарцыг 24 цагийн камерын хяналтаар хянаж байна

Aдмин / Нүүр

Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-д заасны дагуу том оврын тээврийн хэрэгсэл ачаа ачаад явахдаа өндрийн хэмжээгээ стандарт түвшинд ачих ёстой байтал хэтрүүлж ачих тохиолдол их гаргаж байна. Үүнээс үүдэн нүхэн гарц болон гүүрэнд механик эвдрэл үүсэж байгаа юм.

Энэ зам нь Олон улсын чанартай А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн 32,3 километрийн урттай, Монголын хамгийн анхны тууш зам юм. Уг зам нь хоёр цэгт буюу замын эхлэлээс 226 метр болон замын дунд хэсэг болох 7,6 дахь километр дээр нийслэлийн болон орон нутгийн зам давхцаж улмаар нүхэн гарц болон гүүрийн байгууламжаар тус тус тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг.

Тэгвэл тус нүхэн гарцаар өндрийн хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгсэл нүхэн гарцыг удаа дараа мөргөж аюулгүй байдал болон насжилтад нь сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Үүнээс сэргийлэх үүднээс нүхэн гарцны урд хэсэгт өндрийн хязгаарлагчийг байрлуулсан хэдий ч энэхүү өндрийн хязгаарлагчийг ч мөн эвдэж, сүйтгэх тохиолдол их байна. Ийм учраас тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд болон хувь хүмүүс стандартын хэмжээнд ачаагаа ачих шаардлагатай байна.

Энэхүү зөрчлийг газар дээр нь тогтоох үүднээс камерын хяналтын системийг 24 цагаар байрлуулаад байна. Иймд Стандартаа мөрдөж бусдын зорчих эрхэд саад учруулахгүй байх мөн Улсад хохирол учруулахгүй байхыг тээвэрлэлт хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.


Сэтгэгдэл

Хайрлан хамгааля. [103.140.11.159] 2023-04-17 20:06:34

тахилт хуучин 22 н товчоо орох нүхэн гарц бас тийм шүү өндрийн хязгаарлагч нь 2 талдаа унсан байгаа.

Иргэн [59.153.114.144] 2023-04-17 18:06:04

НҮХЭН ГАРЦНААСАА НИЛЭЭН ЗАЙТАЙ АЛСААС ТЭР ТӨМӨР ХОРИГОО БАЙРШУУЛБАЛ НҮХЭН ГАРЦ ЕРӨӨСӨӨ ГЭМТЭХГҮЙ ,ГАРЦНААС ХОЛ ЗАЙНД ӨНДРИЙН ХЭМЖЭЭГЭЭ МЭДЭХГҮЙ ЖОЛООЧ ТЕСЛЭХЭД АМАР ЮМДАА, ГҮҮРНИЙХЭЭ ДАМ НУРУУНД НААЧИХААД БАС ГАЙ БОЛОХ ЮМАА, ЗАМАА САЙХАН ТАВИУ ТОЙРГООР ОРЖ ГАРГАДАГ БОЛГОМООР БНА, АНХНААСАА ОРЦ ГАРЦАА ТАВИУ ХИЙЧХЭЭР ЯАДАГ ЮМ БОЛОО УЧИР ДУТАГДАЛТАЙ ЗАМАА ХҮЛЭЭЖ АВЧ ЖОЛООЧ НАРТ ГАЙ БОЛСОН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ АВТО ТЭЭВЭР ЗАМЫН ЦАГДАА ЗАМ АНГИЙНХАНД МЭРЭГЖЛИЙН ЧАДВАР АЛГА ГЭЖ БОДДОГ ШҮҮ

Зочин [66.181.161.221] 2023-04-20 06:24:01

Хязгаарлагчийг нь хамж аваад нүхэн гарцандаа зоогдсон тохиолдол хэд хэдэн удаа таарч байсан. Хязгаарлагч хол ойроос хамаарахгүй.

Зочин [203.17.23.197] 2023-04-17 17:42:01

Хаана вэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.