ӨНӨӨДӨР: “Хүнс, ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зээлийн ерөнхий нөхцөл, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МОНГОЛБАНК

09:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн ерөнхий нөхцөл, шаардлага” сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохион байгуулна. /Монголбанкны Г байрны 2 давхарын хурлын танхимд/


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

10:00 цагт: МҮХАҮТ, ҮСХ-ноос "Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнг танилцуулна.


БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Монгол Улс ирэх 7 сард НҮБ-ын Улс төрийн Дээд түвшний форумд тайлагнах "Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэл"-ийн төслийг танилцуулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг авах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 94111220


"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: "Өв соёл эх эрдэнэ холбоо" ТББ-ын ээжүүдийн зөвлөлөөс үр хүүхдүүдээ цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах хууль батлуулахыг шаардаж, Төрийн гурван өндөрлөгт өргөх бичиг хүргүүлж байгаа талаараа мэдээлнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.