Олон нийтийн сүлжээнд дагагч олонтой эмч нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэднийг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан зөв мэдээллээр хангах чиглэлээр олон нийтийн сүлжээнд дагагч олонтой мэргэжлийн эмч нартай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
НЭМҮТ-ийн захирал, доктор С.Өнөрсайхан хүний их эмч, докторант Т.Цэрэнтогтох, цахим эмч Б.Баярбямба нартай дөрөвдүгээр сарын 18-нд гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, сургууль, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг олон ниийтэд сурталчлах, тэднийг зөв мэдээллээр хангаж, мэдлэг олгох ажлыг хийх юм.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.236] 2023-04-21 11:47:17
Манай эмч нар эм бичиж аргацаадаг. Дахин ирүүлж эмчилгээгээ үргэлжлүүж төгс эдгэрүүлэх бодолтой эмч байхгүй.Гал унтраах хэмжээнд эмээр түр намдааснаас өвчин даамжирч, архагшдаг шүү! Хувийн эмнэлэг дахин ирэх болгонд мөнгө төлүүлдэг.Давтан үзлэгийн үнийг хямдруулах хэрэгтэй.
Зочин [192.82.83.92] 2023-04-19 13:09:56
Наадуул чинь хуурамч эм суртчилах аас өөр чаддаг юмгүй шаарнууд байгаа юм. Жинхэнэ чадалтай эмчид фб орох завч байхгүй
монгол [64.119.29.61] 2023-04-19 13:29:07
Сайн эмч хүн эмчилээд завгүй байх нь ойлгомжтой зүйл юм байна