Олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд 65 улс, бүс нутгийн 3000 гаруй брэнд оролцжээ
БНХАУ-ын Хайнань мужийн Хайкөүд зургаан хоног үргэлжилсэн Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 3 дахь үзэсгэлэн амжилттай өндөрлөжээ.Үзэсгэлэнд дэлхийн 65 улс, бүс нутгаас 3382 брэнд оролцож, давхардсан тоогоор 320 мянган хүн үзэж танилцсан байна.
Үзэсгэлэнгийн танхим, оролцогчид, худалдан авагчид, оролцогч улсын тоо зэрэг үзүүлэлт бүгд өсөж, цуврал форум, дагалдах үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ зэрэг нь шинэ рекорд тогтоожээ. Түүнчлэн ногоон хэрэглээ, эрүүл хэрэглээ, "мода" хэрэглээний бүтээгдэхүүн хүмүүсийн сонирхлыг их татсан байна.
Экспогийн үеэр Итали, Франц, Герман, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Индонез, Тайланд зэрэг 35 улс, бүс нутгийн 2000 гаруй худалдан авагч бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хэлэлцээр хийсэн гэнэ.
Сэтгэгдэл