Л.ЭРХЭМБАЯР: МАЛ АЖ АХУЙ ХААШАА ЯВАХ ВЭ?
Малчид аа‼️
Та бүхний 80% нь миний саналыг эсэргүүцэхийг би мэдэж байна. Төр засгийн эрх баригчид аа‼️ Та бүхэн айгаад хөдлөхгүйг би мэдэж байна. Гэхдээ санаагаа хэлье. 1. 2000-аад он УВ, ХО, ЗА, АР, ХӨ, БУ, СЭ, ТӨ, ӨВ, ХЭ, СҮ, ДО зэрэг 12-13 аймаг хаанаас л бол хаанаас хадлангаа авчихдаг, ихэнх нь бусад аймагт ч илүүчилдэг, отор нүүдлийг аймаг дотроо сэлгэчихдэг байв аа. 2. 2010-аад он. СЭ, БУ, ТӨ-ийн зарим сум, БУ, зүүн 3 аймаг л тунарч үлдсэн. Бусад нь бүгд эдгээр аймгуудын хадланг үлдээхгүй мөлжиж, уулгалан дайрав аа, зөөв өө. Өөр яалтай. Бүхий л отор, нүүдэл энэ хэдэн аймаг руу чиглэж мянган мянган адуутай хотынхон эдгээр аймагт суурьшив аа. 3. 2020-иод он.
Ерөнхийдөө улсын хэмжээний байгалийн хадлангийн ихэнхийг ХЭ, ДО, СҮ аймгаас хадуур тавихгүй ганц жил ч өнжөөлгүй хусав аа. Яг л хундага тавихгүй архи ууж, хутга тавихгүй мах идэв гэдэг шиг мөлжив өө. Уяачдын адуу мянга мянгаараа, үхэр мал үржүүлнэ гэсэн сонирхогчид ч бүгд энд чигжүү гэгч суурьшиж “Хаяа багтахаараа бууж, хамар багтахаараа иднэ” гэж үзэж тарав аа. 4. 2023 он. За даа зүүн гурван аймгийн бэлчээр ерөнхийдөө будаа боллоо. Байгаль дэлхий маань уйлж нэг, уурлаж нэг үзэж байна. Зөөлөн хөрстэй газар шороо үсээ хусуулсан хүүхэд аятай шороо нь гозойж, тэнгэр хадааж байна, хөрс шороо хөрвөж байнаа. Боодол өвс зүүн талдаа 20 мянга, хотруугаа 30 мянга хүрчихлээ.
Үүнээс их дампуурал үзэж яах юм бэ бид чинь. До, Сү аймгуудад мал идэх өвс байхгүй болох нь гэж хаа сайгүй халаглаж байхыг сонсдог болж. ТЭГЭЭД ЯАХ ЮМ?
- Адууг 200-гаас дээш суурилж бэлчээхийг хориглох, ямааг бог малынхаа 30 хувиас хэтгүүлэхгүй байхыг хуульчлах.
- Байгалийн хадлангийн талбайг өнжөөх, байгалийн өвсийг ногоон тэжээлээр орлуулах, алтай, хангай, тал хээр, говьд 1 км.кв бэлчээрт байх малын тооны норматив тогтоож хэрэгжүүлэх.
- Зуд болоход бусдын бэлчээр рүү дайрдаг хуучны ёсыг халж өвөлдөө малынхаа тэжээлийг хангалттай бэлдэж авдаг болох, бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулах. Өвөлдөө их төлөв тэжээдэг, бусад цагт бэлчээрийн мал аж ахуй хэлбэртэй тогтолцоо.
- МАА-г байгальд ээлтэй эрчимжсэн аргаар эрхэлж, энэ асуудалд хангалттай хөрөнгө оруулж буй аж ахуй, иргэдэд бэлчээрээ хамгаалж ашиглах баталгаа олгох. Манай улс 70 сая малаа 50 сая болгоод өвөлдөө тэжээгээд эрчимжүүлээд явахад одоогийн 70 сая малаас 3 дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ногоон бүрхүүлийг 3 дахин нэмэх бүрэн боломжтой.
Энд уламжлал соёлоо хадгалаад ондоошоод явах бүрэн боломжтой. 5. За тэгээд эдгээр ажлыг хийхгүй, алсаа хардахгүй, байгалиа хайрлахгүй, гүдийгээд л энэ чигээрээ яваад байвал САХАРЫН ЦӨЛ болох нь дэндүү тодорхой байна шүү миний Монголын ард түмээн. Жич: Шинэчлэлийг олон түмний 80% нь эсэргүүцэж 20% хүрэхгүй нь дэмждэг хууль үйлчилж л байгаа. Эсэргүүц ээ эсэргүүц. Гээд бид ухрах эрхгүй. Улс төрийн намууд эндээс улс төржиж ашиг олох гээд хэрэггүй. Сайхан Монгол орноо ногооноор нь үлдээхийн төлөө, ард түмнийхээ сэтгэлгээг өөрчлөхийн төлөө хамтраад ажиллах хэрэгтэй.
Сэтгэгдэл
Зочин [192.82.71.71] 2023-04-19 17:28:54
Мал махаа гадагш сайн гаргаж худалдахгүй бол 3.4сая идээд цөөрөхгүй улам өсөж байна.аймаг сум бүр бэлчээрийн даацийг тооцож хэдэн толгой мал байх ёстойг гаргаж илүү болсон нөхцөлд татварыг нэмэгдүүлж тоог зохистой байна байх
zochin [202.179.27.229] 2023-04-19 14:08:57
Bayarlalaa.
jgffgd [66.181.165.89] 2023-04-19 12:16:05
Маш зөв
Malchin [202.21.127.142] 2023-04-19 12:52:53
Yag zuv.odoo l bish bol hezee ch bish.hojimdono. Sahariin tsul shig bolno
Зочин [202.126.90.18] 2023-04-19 11:39:16
Zov shuu odoo chanarjuulaad toog ni bagasga.
Зочин [202.9.46.47] 2023-04-19 11:30:38
Маш зөв өөр арга байхгүй,байгаль хариугаа авна,Эзэнгүй төрын эмэгнэл.
Зочин [173.34.145.190] 2023-04-20 08:42:33
Zuv
Эрка [202.21.115.126] 2023-04-19 11:16:51
100 н хувь санал нийлж байна.Улс төрчид нь хүрдэл үхэр чигээр нь байлгах гээд дэмжихгүй байна