Р.Даваадорж: МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ...

Aдмин / Нүүр

1911-1915 онд Богд хаант Монгол улс 5 яамтай, парламенттай байх үеээс эхлэн дээрх үг бидний үгийн санд нэвтэрсэн бололтой. Дөчөөд он хүртэл аллага мөн ч гаарсан даа. Энэхүү улс төрийн аллага 1913 онд өвөрмонголын бинт ван Гончигсүрэн гэнэт хордож үхсэнээр эхэлж, Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, Гадаад яамны сайд чин ван Ханддорж, Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн, Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, Сангийн яамны хошой чин ван Чагдаржав, Цэргийн яамны сайд шүн ван Гомбосүрэн, Дотоод яамны дэд сайд бэйл Цэрэнням, гадаад яамны дэд сайд гүн Равдан, Сангийн яамны дэд сайд Ванчигравдан, Хүрээ Маймаа хотын хятад иргэдийг хянах хэлтсийн түшмэл Лувсанцэрэн, Өвөрмонголын занги Шагдарсүрэн, Сахалт лам, баргын манлай ван Дамдинсүрэн нарын олон хүн хорлогджээ.

Энэ бол гүйцэд тоо биш, нууцаар алан хядах ажиллагаа ихээхэн өргөн цар хүрээтэй явагдсан юм. Хятадын нууц албаны алан хядах ажиллагааны тухай "Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах нам" буюу бидний нэрлэдгээр "Ноёдын нам"-аас 1919-1920 оны орчим гаргасан "тунхаг бичиг"-т "Манай халхын сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг сайнаар шууд сэтгэх хүнгүй болгон гэрэлт эрдэнийн ширээг балартуулан хайран тулгар төрийг унагаж, хамаг ардыг сарниулан, толгой мөрний дээр тэгшдэхгүй хар хятадын гажуу засаг эрхийг хүлээлгэх нь нэгэнт үнэн болов.

Эдүгээ тэдний шулмасын санаа бүрэн бүтэхэд ойртжээ. Эдүгээ бэрх гашуун цагт манай халх нарт улсын хэргийг устгахгүй явуулах гүн мэргэн эрхэм язгууртан цөөн болжээ. Одоо төрийн хэргийг өөрийн гэрийн үйлсийн адил үзэж, язгуур үндсийг мэдэх нь ховор болсон" гэж гашуудан бичсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.83.147] 2023-04-21 11:41:12

Зөв зүтгэ, мөн халтай байхаар гаруудыг төрд бүү оруул, тэрнээс биш Монгол төр лүү буруугаа битгий чихээд бай лалараа

Хуучин цэрэг [192.82.77.97] 2023-04-22 08:44:13

Жинхэнэ шударга иргэдийн төр бол итгэж, хүндлэх нь бүү хэл сүсэглэн бишрэх хэрэгтэй. Харин урвагч хомхой хулгайч, гэмт хэрэгтнүүдийн төр бол тэрсэлдэн тэмцэж өөрчлөх л ёстой. Тэгэхгүй бол өөрсдөө бид мөхнө. Ийм төрийн бөгс долоосон яадаг МАНгар, зусар бялдууч, хөгийн новш вэ? Чи...

Зочин [120.17.195.204] 2023-04-19 23:32:03

Orosuud ihenhiig n alsan l da

Зочин [59.153.115.146] 2023-04-19 20:26:47

Зүтгэхгү д бхгү юү худ гомполлоод бхаар

zochin [192.82.85.107] 2023-04-19 17:41:20

МАН бол 100 жил монголын олон охид хөвгүүдийг цааш нь харуулчихаад дараа нь ард иргэдийн тархийг угаах түүх бичиж ирсэн бөлгөө

Зочин [64.119.17.29] 2023-04-19 15:55:53

САНЖИЙН БАЯР МЭТ НЬ ТЭГЭЭД АРД ТҮМНИЙХЭЭ АЯГАТАЙ ХООЛ РУУ ШОРОО ЦАЦАЖ БУЛААЖ ИДСЭН ХҮН ТӨРД ЗҮТГЭЭД ХАЛТАЙГААРШИЙТГҮҮЛЖ ШОРОНД ОРОО ЮУУ ААН????????????

Одоо нухуулах ч дээр үеэс өөр болсон. [103.57.93.119] 2023-04-19 15:21:17

Дээр үед Монголынхоо төлөө явж байгаад гадныханд хорлуулсан хүн олон байждээ. Харин одоо хийсэн хэргийг нууж, шүүхэд гэрч болгуулахгүйн төлөө дотоодынхондоо нухуулж хорлуулах хүн олон болсон юм шиг байна. Ж-нь Бадамжунай амиа хамгаалж, хамгаалуулах хэрэгтэй шүү.

ха [202.9.46.134] 2023-04-19 14:50:05

ха энэ үгииг одоонии нам дагасан бөгс долоогч ард түмниии боломжииигч шимэгчилж амь зогооогчид хэлдэг үг бишшшш лалруудаааа

Зочин [192.82.89.102] 2023-04-19 13:55:58

Өнгөрсөн одоог харьцуулах хэрэггүй.

Zochin [66.181.160.89] 2023-04-19 15:00:50

Ene ug 1946 on hurtelh toriin udirdaghtai holbootoi ug 1ugeer helvel 2 tom horshiin geopolitek... tuhailbal hitadiin tagnuul alan hyadagchid Bogdhaant ulsiin said nar huraldaj baihadin harvagch tohooromjoor boonoorin ustgahaar oroldoj baigaad barigdaj shiitgegdsen baidag tuunees hoish argaa oorchilj hoorondon hor hutgah hoolondon hor hiih zereg argaar ustgasan baidag yagaad tiim amarhan horduulav gevel tuhain ueiin mood buyu diilenh ihes deedes barag buheldee hitad togoochtoi baisan baina

Билэгт [103.140.11.9] 2023-04-19 13:55:32

Битгий хуцаарай. Албан тушаал.сандал суудал.эрх мэдэл.идэж уух гэж оччоод идэж хувхайруулсан нь ил болохоор монголын төр зүтгэсэндээ халтай гэж С. Баярцогт .Сайханбилэг. Багабанди. Очирбат нар энэ үгийг хэлж байсан.

Иргэн [192.82.71.191] 2023-04-19 12:51:07

Дээхний Төрийн зүтгэлтнүүд улс эх орныхоо төлөө чин шудрагаар зүтгэж ирсэн,эцэст нь хэлмэгдсэн,харин сүүлийн 30 жилд төрд гарсан хүмүүс яг үүний эсрэгээр зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг улсын төрийн эрх ашгаас илүүд тавьж нх ороноо уруудуулж өөрсдөө баяжсан ялгаа нь энэ л байх.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.