УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО, ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 29.6 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Aдмин / Эдийн засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (29.6 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, 1.2 (34.4 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 3 сард 4.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны 3 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 734.5 (55 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2 их наяд төгрөг болж, 908.1 (82.6 хувь) тэрбум төгрөгөөр өсөв.

Харин нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 3 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 634.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (34.8 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 604.3 (73.1 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 158.4 (19.2 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 198.7 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 89.5 (35 хувь) тэрбум төгрөгөөр буурсныг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Татварын орлогод энэ оны эхний улирлын байдлаар орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 7, бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 0.6 нэгж хувиар өсөж, харин нэмэгдсэн өртгийн албан татварын 2.8, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.4, нийгмийн даатгалын орлогынх 0.5, онцгой албан татварын орлогынх 3.9 нэгж хувиар буурлаа. Татварын орлого энэ оны 3 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 930.6 (91.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 542.8 (7.8 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 72.7 (23.4 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 126.5 (57.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 6.9 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр буурав.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний улиралд 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 315.5 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлагын өсөлтөд хүүгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 163 (96.1 хувь) тэрбум, бараа үйлчилгээний зардал 176 (23.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 2.8, хүүгийн зардал 4 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 6.1, татаас 0.7 нэгж хувиар буурсан байна.

Хөрөнгийн зардал энэ оны эхний улиралд 488 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 20 (4.3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд тоног төхөөрөмжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 82.5 (4.1 дахин) тэрбум, бусад хөрөнгийн зардал 33.1 (82.1 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, харин барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 96.5 (24.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.