Идэр голын уснаас эрэгтэй хүний ЦОГЦОС олджээ
![](/files/6u38pvd8py7xjhkr5k2w/3/police.jpg)
Идэр голын уснаас эрэгтэй хүний ЦОГЦОС олджээ.
Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг “Идэр” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 13:30 цагт ОБЕГ-т хүлээлгэн өгчээ.
Улмаар алба хаагчид “Идэр” голын уснаас тус иргэн О /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг 16 минут ажиллан гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл