ӨНӨӨДӨР: "Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь" хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
11:00 цагт: ЦХХХ-ны сайд Н. Учрал Шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр нээлттэй ил тод байрлуулсан мэдээллүүд болн бусад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдэгдэл хийнэ. Утас: 99103830
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Улсын их хурлын сонгуулийн хууль өргөн барьсантай холбогдуулан Хөгжлийн хөтөлбөр намаас мэдээлэл хийнэ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
12:00 цагт: Нэр бүхий мэдээлийн сайтын сэтгүүлчид ЗТХ-ийн сайдад хамаарал бүхий хэргийн холбогдох матeриалыг цуглуулснаа АТГ болон Улсын eрөнхий прокурорын газарт хүлээлгэн өгч, мэдээлэл өгнө. Утас: 99008498.
МОНЦАМЭ
14:00 цагт: "Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь" сэтгүүлчийн ёс зүйн хүрээнд хэлэлцүүлэг болно.
“ОРД” АРТ ГАЛЕРЕЙ
15:00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төвийн уран бүтээлч, багш Р.Энхбаяр, Г.Туяа нарын бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
Сэтгэгдэл