Монгол хүн бүр улсын гадаад ӨР төлбөрт 33 сая төгрөг ТӨЛӨХ үү?
Өнөө жилийн байдлаар Монгол улсын гадаад өр 33 тэрбум доллар. Энэ нь 3 сая монголчуудын хүн тус бүрд 33 сая төгрөгийн өр төлбөр ногдож байна гэсэн үг. Өрийн тааз буюу Монгол улсын гадаадаас авсан зээлийн байх ёстой хэмжээ хэтрэх нь эдийн засгийн бодлого алдагдаж, авлигад идүүлэн, бүтээмжгүй байдал аюулын харанга дэлдэж буйг илэрхийлнэ. Сүүлийн 7 жилд төр засгийн бодлого авлигалд идэгдэх, сүйрчихгүйн тулд авлигалын торыг улс төрийн аргаар шүүрдэх л үйл явц өрнөв үү.
Стратеги төлөвлөлтгүй улс орны байдал дэндүү эмгэнэлтэйн дээр эх орныхоо баялаг, үр хүүхдийнхээ ирээдүйг баллах мунхаг сэтгэхгүйгээр өдий хүрсний гор гашуун. Улсын гадаад өрийг хүн бүрд ногдуулан тооцох пи арын шинжтэй мэдээллийг Ардчилсан нам засаглаж байх үед өдгөөгийн эрх баригчид хүчтэй явуулсаар түмний итгэлийг угсруулан авч чадсан.
Мөрийн хөтөлбөртөө өр төлбөрийг барагдуулан, ажилгүйдэл ядуурлаас гаргаж, бүх төрлийн татварыг нэмэхгүй зорилт дэвшүүлсэн ч бүх зүйл эсрэгээрээ өрнөлөө. Сүүлийн тав зургаахан жилд л гэхэд хүн амын талаас илүү нь ядуу, залуучуудын дийлэнх гадаадад дүрвэх хүсэлтэй байна.
Монголд дайн болоогүй, өвчин тахал аль хэдийн намжиж, өлсгөлөнд нэрвэгдэх аюул бага байна. Ард түмнээ өрийн дарамтад оруулж, үнийн өсөлтөд дээрэлхүүлж, ядуурал, ялархалд хэрчүүлсэн хариуцлагаа үүрэх ухамсар бий юу?
Сэтгэгдэл
Иргэн [192.82.74.63] 2023-04-25 10:38:31
Өөрсдөө 70 жил МАН - МАХН худал ярьж хуаагдаж идэцгээчихээд -- Ард түмэнээ ядуу болгочихоод !!!!!! Одоо идсэнээ ардууддаа Хувааж суудаг Луйварчид вэ !!!!!!!!! Бүгдийг нь Олон улсын шүүхэд өг !!!!!! дураараа амны зоргоор Хуц !!!!!!!!!!! Тарцагаа толгойн ажилладаггүй мангар Саданы үр сад????????
Зочин [202.9.46.18] 2023-04-24 12:43:51
Наад зээлээс чинь аваагүй байж яасан гэж өр төлөх ёстой юм түй май за.
Haha shaana biz ats mine [112.96.103.152] 2023-04-24 16:21:16
Lalar mine chii ichehgui huuhdiin mongo coronagiin tetgemj ene teree baahan ym shaajihaad yuu huzna ve
Зочин [66.181.176.28] 2023-04-24 10:13:16
Ихэнх өрийг МАН бжюу Чимэдийн хүү ХҮРЭЛБААТАР тавьжээ.Уул уурхай түүхий эдийн үнэ түүхэн дээд хэмжээнд байхад өрийг өрөөр дарж нэмж өр тавьсан шүү дээ.Түүх нэг өдөр хотгор шанагийг шүүнэ гэж найдаж байна....Хотгор шанагаа ч Хүрэлбаатраас авах болно.
зочин [202.9.40.5] 2023-04-24 09:04:37
хулгайчдыхаа мөнгөөр гадаад өрөө төлөөч яахаараа сохор зоос ч аваагүй байж төлөх ёстой гэж ,,,,,,,,,,