Эрүүдэн ШҮҮСЭН үү? Эргүүтүүлэн ХУУРСАН уу?
С. Зориг агсан гэрийнхээ босгоор давангуутаа алуурчдын мэсэнд өртөж нэгийг нь цохиж унагангуутаа хоёр гурваар нь зэрэг хутгалуулсан байж болзошгүйгээр хорь шахам удаа сүлбүүлж амиа алдсан байдаг. Энэ бол заавал алаарай гэсэн захиалга мөнийг бүгд мэддэг. Гагцхүү түүний амийг хэн хөнөөв? Хэнд ашигтай байв? Гэдэг нь асуултын тэмдэг хатгах асуудал мөн.
1998 оны 10 сарын хоёрны харанхуй шөнө Зориг агсны хөшиж амжаагүй цогцос дээгүүр харайлдан гэрт нь 70 гаруй хүн орохоос эхлээд л хэргийн ул мөр замхарсныг сонины нүүр болгонд бичиж байв. Харин 18 жилийн дараа түүний амь насыг хохироосон хэрэгт гурван хүнийг буруутган ялласан ч тэдний хоёрыг эрүүдэн шүүсэн баримт ил болж холбогдогчид өдгөө суллагдсан.
Тухайн үеийн хууль хүчний байгууллагуудын удирдлагууд хоорондоо арсалдан нэг нь нөгөөгөө эрүүдэн шүүсэн, эргүүтүүлэн хуурсан гэх сөрөг тайлбартайгаар өдий хүрчээ. Тэдний хэн нь ч өдгөө төрд эрх мэдэлгүй мөртлөө ийн асуудалд бие биенээ нөлөөлсөн байж болзошгүйг байнга ярих нь ямар учиртай вэ?
Угтаа бол хэргийн мөрдөн байцаалтын үед сэжигтнүүдийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн нь тогтоогдсон юм бол эл асуудалд хэн ямар хариуцлага хүлээх вэ? Бусдыг эрүүдэн шүүх эрхийг хууль хүчний байгууллага өөртөө олгоогүй нь тодорхой. Харин С. Зориг агсны амь насыг хөнөөсөн, хөнөөлгөсөн хүмүүсийн аль нь ч хэргийг шалгах ажлын хэсэг 4 удаа тарж 32 хүнийг сэлгэсэнд буруутай эсэх нь ч хожим тусдаа асуудал.
Сэтгэгдэл
зоч [103.57.92.153] 2023-04-29 18:12:36
1998 оны үе бол МАХН-ынхан, коммунистуудын ид хонзогнолын үе. Тэд Ардчилсан хувьсгалд оролцсон бүхнийг үгүй хийхийг тачаадан байсан үе, яахаас ч буцахгүй болчихсон үе шүү
зориг [59.153.86.116] 2023-04-28 18:51:08
С.Зориг нь Н. Багабаньд ,Ц.Элбэгдорж хоёроос ялгаатай нь хувийн шунал байхгүй байсанд тэднээс өөр хүмүүжлээр өссөн хүн юм . тухайн цаг үед дээд эрх мэдэлд байсан энэ хоёр хүн аллагын хэрэг илэрэхгүй байгаад цагдаа ,тагнуул ямар алдаа гаргасныг олонд хэлэх хэрэгтэй .хэргийн газар 70 гаруй хүн цогцос дээгүүр алхан орж ул мөрийг будлиантуулсны хариу тайлбарыг олон түмэн олон жил хүлээж байгаа .
Хөөрхийс. [64.119.22.70] 2023-04-29 20:39:51
Хүлээсээр байгаад л дусна ш дээ.
иргэн [64.119.16.51] 2023-04-28 16:58:53
Зоригийн хэлж байсан үгнүүдийг сонсоход шударга үнэнийг эрэлхийлсэн улс орноо зөв тийш нь залахыг хүссэн ард олноо сайхан амьдруулж улс орноо хөгжүүлэхийг хүсдэг байсан нь харагддаг. Гэтэл ийм зүйлд дургүй, ардчиллын нэрээр анархизмыг дэлгэрүүлэх, хувийг ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, Монгол орныг бужигнуулан замбараагүйтүүлэх сонирхолтой этгээдүүд байгаад тэдэнд таалагдаагүй учраас л аминд нь хүрсэн байх
Зочин [66.181.183.68] 2023-04-28 08:29:05
Захиалагч нь тодорхой шүү дээ..Элбэгдорж.Батүүл.Булган гээд...
Зочин [202.9.40.131] 2023-04-28 13:11:26
Битгий дураараа харсан юм шиг бурж бай
Булган одоо хаана байгаа вэ? [64.119.22.70] 2023-04-27 18:29:23
Булган одоо Монголд байгаа юм уу? Ер нь энэ хүн амьд уу? 66-67 нас хүрсэн байх ёстой.
Зочин [202.21.108.12] 2023-04-27 17:06:35
Зориг агсаныг гэрт нь эхнэр Булганы хажууд алсан. Алуурчид гэрт нь байсан.
Аюултай практик. Арилгаж чадах болов уу? [64.119.22.70] 2023-04-27 11:23:01
Нэг нь ажлаа хийсэн болж, нөгөө нь итгэж шагшарсан болоод л өнгөрчдээ. Цаашдаа ч ийм зүйл гарахгүй гэх баталгаа БАЙХГҮЙ. Энэ чинь Монголын төр шүү дээ. Хулхин дээр динамиттэй цэцэгс овоолж байгаад л ДЭЛБЭЛНЭ. Үүнийг нь генерал, прокурор, цагдаа формтой албат ба конжиом өмссөн энгэртээ тэмдэг зүүсэн хүмүүс л хийчихнэ. Аюултай, их аюултай.