"ТӨРИЙН БАНК" ХК 2022 ОНЫ ЦЭВЭР АШГААС ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛАШИГ ТАРААЛАА
“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21дүгээр тогтоолоор 2022 оны татварын дараах цэвэр ашгийн 50 /тавь/ хувийг нийт эргэлтэд байгаа755,096,250 ширхэг энгийн хувьцааны нэгж хувьцаанд 63.68 /жаран гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.Тус шийдвэрийн дагуу нийт хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 60.50 /татвар суутгасан дүн/төгрөгөөр тооцсон ногдол ашгийг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-иар дамжуулан 2023 оны 04 сарын 28-ны өдөр байршууллаа.Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.128] 2023-04-29 18:16:57
fuck