ӨНӨӨДӨР: МҮЭХ-ноос тайван жагсаал, цуглаан зохион байгуулна

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 01-ний Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ГАЛЛЕРИА УЛААНБААТАР

10:00 цагт: "Дижитал Нүүдэл-2023: #Radio_Next_Level" форум болно. /3-давхар @MGballroom-д/ Утас: 11-310007,90086611, 88098748


Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

10:00 цагт: НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 75050801, 75050802, 75050803, 75050804.

11:00 цагт: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Олон Улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан үйлдвэрчний эвлэлийн гишүүд, иргэдийн төлөөлөл оролцох 5000 хүний тайван жагсаал, цуглааныг зохион байгуулна. Жагсаал цуглааныг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах ба энэ өдөр хөдөлмөрчдийн тулгамдсан асуудлаар УИХ, Засгийн Газарт “Шаардлага” хүргүүлнэ. Утас: 95115380, 99149240


ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

11:00 цагт: "Career day 2023" арга хэмжээ болно. /Хичээлийн төв байранд/


"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэр болон төлөөллөөс УИХ-д 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж мэдээлнэ.

12:00 цагт: Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотой судалгаа болоод 10 гол замын төлөвлөлтийн талаар 8-9 жил зам тээврийн ложистик, хот төлөвлөлтийн талаар судалгаа хийсэн иргэн Н.Тэмүүжин мэдээлэл хийнэ.

12:30 цагт: 2:30 Баянхонгор аймагт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар УАБЗ-д хандах мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хууль зөрчсөн уул уурхайн компаниудын талаар өргөдөл гомдол хүргүүлэх болсон талаар экологич Д.Туяа мэдээлнэ.


ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨ

12:00 цагт: Үнийн өсөлтөд дарлуулж буй иргэдийн төлөөлөл, Хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал болон, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны Ногдол ашиг олгохыг дэмжихгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцуулах шаардлагыг хүргүүлнэ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.116] 2023-05-01 10:15:12

ЭНЭ ОРОНД ТАЙВАН БАЙХ ҮНДЭС АЛГА ТӨР ГЭЖ ХЭДЭН ХУЛГАЙЧУУДЫН БҮЛЭГЛЭЛБОЛЖ ХУВИРСАН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БИШ АРД ТҮМНЭЭ УЛС ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ УВАЙГҮЙ ХУЛГАЙЧУУДЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.