Д.Батзориг: “Цамхаг гүүр“, “Тэргүүн тэгш төмөр“ ХХК-ийн борлуулж байсан импортын арматур нь мөр хоорондын зайн стандарт шаардлага хангаагүй
Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ)-наас барилгын үндсэн хийц бүтээцэд ордог арматурын чанарыг сайжруулах чиглэлээр хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Тус хяналт, шалгалтаар стандарт шаардлага хангахгүй байсан дотоодын гурван үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, улсын байцаагчийн акт үйлдсэн байна. Мөн нэг үйлдвэрт нь Зөрчлийн хэрэг нээжээ.
Энэ талаар БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг "Энэ хүрээнд импортын болон дотоодын үйлдвэрлэлийн арматуруудыг зарж, борлуулж байгаа 16 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Арматурын чанарын шалгалтын хүрээнд лаборатори болон бодит туршилтыг явуулахад хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн.
Хяналт, шалгалтаар зах зээлд худалдан борлуулж байсан зарим компанийн арматур гадаад, дотоод хөндлөн огтлол, чихний өргөн, онолын жин зэрэг механик үзүүлэлтүүдийг хангаагүй.
"Цамхаг гүүр" ХХК, "Тэргүүн тэгш төмөр" ХХК-ийн борлуулж байсан импортын арматур нь мөр хоорондын зайн стандарт шаардлага хангаагүй.
"Агь трейд" ХХК-ийн борлуулж буй 14 ба 16-ийн диаметрийн хэмжээтэй арматурууд мөр хоорондын зайн стандарт хангаагүй.
Импортын арматур зарж байгаа байгууллагуудын дийлэнх нь тохирлын гэрчилгээгүй байна. Өөрөөр хэлбэл, баталгаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрч байна.
16 ААН, байгууллагын зарим нь монгол арматуруудыг зарж байсан. Дотоодын гурван үйлдвэрийн нийлүүлж байгаа арматурт томоохон асуудлууд гарч ирсэн. Иймд үйл ажиллагааг нь зогсоож, арматуруудыг лацадсан. гэв.
Сэтгэгдэл
Зөв [202.9.40.219] 2023-05-03 10:07:33
Зөв шүү, өнөөдөр ингэж хариуцлагатай ажиллах нь олон хүний амь,амьдрал, хөрөнгө мөнгийг хамгаална
Энхболд.х [172.59.186.77] 2023-05-02 21:42:07
Дөл түшиг гэдэг ХЯТАДЫН АРМАТУРЫН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДҮҮНИЙГ ШАЛГАА.
Зочин [192.82.91.132] 2023-05-02 21:14:40
Дөл түшиг гээд бас хятадын ариатурын үйлдвэр бага нуур налайх хавьцаа байдаг ш дээ тэрийг шалгаач
Зочин [202.126.90.86] 2023-05-02 17:19:52
Darhanii tomorlogiin armaturiig avdan ni der shuu dee