ӨНӨӨДӨР: Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц зохион байгуулагдана
Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 03-ны Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум" болно. Утас: 91118403
ХОЛИДЭЙ ИНН ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: “Төв, суурин газрын ундны усны чанар, аюулгүй байдал, цаашдийн зорилт” зөвлөлдөх уулзалт болно.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
10:00 цагт: Гаалийн улсын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашигласан зөрчлүүдийг илрүүлж, АТГ-д шилжүүлсэн болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99145985.
ШУТИС-ИЙН НОМЫН САН
10:00 цагт: Монгол инженерүүд цахилгааны хяналтын системийг нэвтрүүлсэн талаар мэдээлнэ. ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Ханап хангал зээрд” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол инженерүүдийн хөгжүүлж буй “Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем”-ийг танилцуулна. Утас: 99061261.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ БАЙР
10:30 цагт: "Оюу толгой" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Эпирок Монголиа" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хуулийн хүрээнд ажил хаялт зарлахаар болж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99149240, 94949454.
Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
11:00 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц зохион байгуулагдана. Утас: 91118403
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Үндсэн хуулийн талаарх мэдлэг төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар хангалтгүй байгаа тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.
11:30 цагт: Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар иргэн Э.Болд мэдээлнэ.
Сэтгэгдэл