ӨНӨӨДӨР: Авто замын компаниудын төлөөлөл “Шударга бус тендерийн тухай” мэдээлнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 08-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ХИЛ ХАМГААЛАХ ЕРЕНХИЙ ГАЗАР

09:00 цагт: Хилийн цэргийн ангиудаас хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээрээ тэргүүлсэн шилдэг түрүүч, байлдагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 90088881.


ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

11:00 цагт: "Шил ажиллагаа"-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй, тод байршсан мэдээллийн тухай танилцуулна. Утас: 99103830. /ЦХХХЯ, Төв шуудан, Зүүн хаалга/


ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

11:00 цагт: 2022 оны шилдэг татвар төлөгчдийг зарлах болон бусад цаг үеийн асуудлаар ТЕГ-ын дарга Б.Заяабал хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 80070366.


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Худалдаа эрхлэгч иргэн н.Мишигээс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаагаа мэдэгдэж мэдээлнэ.

12:00 цагт: Авто замын компаниудын төлөөллөөс “Шударга бус тендерийн тухай” мэдээлнэ.


ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

12:00 цагт: Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд" тоглолтын хэвлэлийн хурал болно.


"УЛААН ГЭР" АРТ ГАЛЕРЕЙ

18:30 цагт: МУЗ-ийн 2014-2015 оны Соёл урлагийн залуу манлайлагч найруулагч, гэрэл зурагчин Б.Отгонсүрэнгийн "Цэг биш, таслал" бие даасан гэрэл зургийн болон медиа арт үзэсгэлэнгийн нээлт болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.