МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТАД 36 СУРАГЧ 800 ОНОО АВЧЭЭ
Дөрөвдүгээр сарын 22-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулсан. Тус шалгалтанд нийт 32 600 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн боловч 30 879 нь шалгалт өгчээ. Түүнчлэн шалгалтын хариу өчигдөр гарч, өнөөдрөөс батламжаа тарааж эхэлсэн байна. Улсын хэмжээнд 30 879 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсанаас 26 000 гаруй шалгуулагч босго оноогоо давжээ. Энэ жилийн тухайд 36 хүүхэд Монгол хэл бичгийн ЭЕШ-даа 800 оноо авсан байна. Харин Монгол хэл бичгийн шалгалтыг гүйцэтгэлийн хувиар тооцож үзвэл улсын дундаж 68 хувьтай гарсан талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат мэдээллээ.
Шалгуулагч тус бүр өөрсдийнхөө оноог цахимаар харах боломжтой.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.140] 2023-05-08 10:03:16
32600 ХҮҮХДЭЭС 36 Л 800 ОНОО АВЧЭЭ ДАЛЬТАН ХЭЛТ ЖДҮ-ЧИН, НҮҮРС БОЛОН БҮХ ЮМНЫ ХУЛГАЙЧУУДАА, ЭХ ХЭЛ СОЁЛ ЧИНЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРЭЭД БАЙНА.