ӨНӨӨДӨР: “Таван толгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд мэдээлэл өгнө
Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 10-ны Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ
08:30 цагт: “Эмэгтэйчүүдийн нүдээр: Асрахуйн эдийн засаг” чуулган болно. Утас: 94931669.
МОНГОЛЫН ҮНДЭСНИ ХУДАЛДАА АЖ, ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
09:00 цагт: “Уул уурхайн биржийн эко систем” форум зохион байгуулна.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ
11:00 цагт: Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын хүний нөөцийг бэлтгэдэг Дотоод хэргийн их сургуульд "Генералуудын гэргий” клубийн гишүүд ном хандивлаж, сургалтын орчинтой танилцана. Утас: 99996206
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
11:00 цагт: “Хатан хишиг үндэс ХХК”-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн асуудлыг хуулийн хүрээд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар мэдээлнэ. Утас: 88785844 /АТГ-ын үүдэнд/
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
12:00 цагт: “Таван толгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд мэдээлэл хийж, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хүсэлт гаргах гэж байгаа талаараа мэдээлнэ.
Сэтгэгдэл