Өөртөө үйлчлэх “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг 50 хүртэл тоогоор нэмж байгуулна

Aдмин / Эдийн засаг

ХААН Банк харилцагчдадаа үйлчилгээгээ илүү ойр, хүртээмжтэй, нээлттэй болгох зорилгоор “Digi Go” өөртөө үйлчлэх дижитал салбар, цэгүүдийг нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад шинээр нэмж байгуулсаар байгаа билээ.

Өөртөө үйлчлэх “Digi Go” дижитал салбарын хувьд эхнийх нь Хан-Уул дүүргийн Яармагт байрлах ХААН Банкны Белмонте салбарын хажууд нээгдсэн бол энэ ондоо багтаан ХААН Банк 8 дижитал салбар нэмж байгуулахаар ажиллаж буй. Харин GS25 сүлжээ дэлгүүрийг түшиглэсэн “Digi Go” дижитал цэг таван байршилд нээн ажиллуулж буй төдийгүй цаашид тоог нь 50 хүртэл нэмэхээр төлөвлөөд байна.

Дижитал цэгүүдэд ХААН Банкны ATM болон Киоск машиныг хосолсон хэлбэрээр байршуулсан тул харилцагч та банкны олон төрлийн үйлчилгээг нэг дороос, амар хялбар авах боломжтой юм.

Эрхэм харилцагч та бүхэн “Digi Go өөртөө үйлчлэх дижитал салбар, цэгүүдээр зочлоорой.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.