С.ЗОРИГ АГСНЫ ЭХНЭР Б.БУЛГАН: БИ ЮУ Ч ЯРИМААРГҮЙ БАЙНА
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 20-25 жилийн ял сонсоод байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар өнгөрсөн сард олон нийтэд зарласан юм.
Ингэснээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч, хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг дахин шинээр эхлүүлэхэд хүрч байгаа юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон орлогч прокурор Г.Эрдэнэбат энэ талаар манай сонинд байр сууриа илэрхийлэхдээ “Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй хүн байсан гэж зарлаж байгаа хүмүүс тухайн хүмүүсийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ” гэсэн нь анхаарал татаж буй.
Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол гэрч гэгддэг Б.Булган нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг хэрхэн хүлээж авч буй нь сонин. Бид энэ тухай Б.Булгантай ярилцахаар холбогдоход “Би одоо юу ч яримааргүй байна” гэсэн хариулт өглөө.
Б.Булганы хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт анх яллагдагчаар татагдаж, сүүлд хохирогчоор шүүх хуралд оролцож байсан юм. Түүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүү шүүлтийн хэргийн шүүх хурал 2019 оны наймдугаар сарын 18-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн сум дундын шүүхэд болоход Б.Булган оролцож байлаа. Энэ үеэр түүнтэй Өдрийн сонин ярилцаж байсан юм. Тус ярианы хэсгийг эргэн сануулъя.
Б.Булган: Миний тэвчээр үнэхээр алдагдаж байна
-Танаас ганц зүйлийг л тодруулах гэсэн юм. Та одоо ер нь энэ хэрэгт гэрч болоод байна уу, эсвэл хохирогч уу, яллагдагч уу?
-Анх яллагдагч байсан. Одоо хохирогчоор орж байна. Гэхдээ одоо ч яллагдагч хэвээрээ байгаа шүү. Ер нь явж, явж өөрөө ч хэн болчихоод байгаагаа мэдэхгүй байна. Нарийн зүйлийг манай өмгөөлөгчөөс асуусан нь дээр.
Яллагдагчаар татсан учир нь захиалагчтай холбоотой хэрэгт татсан, хуралд оруулахгүйгээр. Энд бол хохирогчоор явж байна.
-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болохоор уу?
-Би ч бас шүүгдчихсэн байна шүү дээ.
-Таны бие зүгээр үү? (гараа гипсдчихсэн байв)
-Муу, муу. Надад сайн юм байхгүй. Би баахан гарын үсэг зурчихсан байгаа юм. Амаа нээгээд л хэрэгт орчих гээд байдаг.
-Тийм ээ, мэдэж байна...
-Гэхдээ миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Тэвчиж л байна. Ямартай ч энэ асуудал дуусаг.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн шинэ нөхцөл байдал үүслээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хууль зөрчсөн асуудал байгаа... гэснээр бидний ярилцлага өндөрлөж байв.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
ПИЗДА [64.119.22.143] 2023-05-13 01:47:14
ЭНЭ ПИЗДААНЫ БАЛИАР АВГАЙ БАТ-ҮҮЛ ЭЛБЭГДОРЖ ХОЁРТОЙ ГРУПП СЕКС ХИЙЖ БАЙХ ҮЕД НЬ ЗОРИГ АГСАН ОРЖ ИРСЭН Л БАЙХ. ТЭГЭЭД НӨГӨӨ ХОЁР ПИЗДАА НЬ ЗОРИГИЙГ АЛСАН
Зоригоо [202.21.111.13] 2023-05-11 10:42:33
Энэ авгайг энхээс нь сайн шалгах байсан юм.
Зочин [103.57.94.209] 2023-05-10 20:53:37
Булган чинь өөрөө ЭНЭ 3 ыг биш гээ биздээ БАС ах дүү нар нь 3 ыг гэж итгэхгүй байна гээд шүүх хуралд ороогүй биш билүү . Д Энхбат гэгчийг яалаа . Хэргийн анхны гэрчүүд үзэж таньсан уу. Эмэгтэй нь өндөр эр нь намхан гээд БАТАА ОЮУНаа....гээд ...
Зочин [202.21.107.13] 2023-05-10 15:46:14
Булган Зоригийн эхнэр байсан.Зориг гэртээ, эхнэрийнхээ хажууд алуурчинд алагдсан.Гэрт нь цагдаа,түргэн дуудах телефон утас байсан.Асуух болгонд би юу ч мэдэхгүй гэдэг тэгэхээр Зоригийн хамаатан байж магадгүй юм байна.
зочин [202.9.41.17] 2023-05-10 13:38:40
наад балиар авгайгаа эрүүдэн шүүвэл жинхэнэ алуурчин нь гарна даа
Uhehdee uher byy [68.146.196.108] 2023-05-10 12:55:51
Ene avgai uheheesee umnuhun l hamag nyytsaa delgej uheh bhdaa! Amid gerch bhad hereg ilerdeggui n mash sonin! Tegheer erh medeltei mungutui huzuugui gichii tarvagadorjoos zailshgui, ternii byynii nohoin hyrts gichii bulguu!
Зочин [150.129.141.148] 2023-05-10 12:24:23
Энэ авгай үүлтэй явалддаг гээ биздээ
Зочин [202.21.124.141] 2023-05-10 13:31:02
Зайлуул ховноос өөр юм мэддэггүй эргүү үхэр юмаа даа хааяа ном уншиж өттэй тархиндаа салхи оруул