Д.Амарбаясгалан: Мажоритар, пропорциональ тогтолцоо хоёр зэрэгцэн оршиж, бие биедээ хяналт тавина
УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 54 дүгээр тогтоолын дагуу “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-ийг парламентад өргөн барьсан нь 2024 оны УИХ-ын сонгууль өвөрмөц төрхтэй, улс орны хөгжлийн чиг хандлагыг өөрчилсөн өнгө аястай байх болов уу гэсэн найдварыг төрүүлж байгаа юм.УИХ-ын 54 дүгээр тогтоолын төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт хийх асуудлыг хоёр агуулгад ерөнхийлөн багтаажээ. Нэгдүгээрт, Монгол Улсын парламент буюу УИХ төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал зэрэг төрийн байгуулалтын хяналт, тэнцлийн харилцааг зөв голдиролд оруулах.
Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн тоог 152-т хүргэх асуудлыг тусгасан. Улс төрийн намууд энэ удаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар байр сууриа идэвхтэй илэрхийлсээр байгаа.
Тухайлбал, хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр NTV телевизийн “Өөр өнцөг” хэлэлцүүлэгт оролцохдоо “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж байгаа гол зорилго нь сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гаргах тал руу чиглэсэн. Монголын ард түмэн 31 жил мажоритар тогтолцоогоор явагдсан сонгуулийн ард гарсан. Үнэн хэрэгтээ энэ тогтолцоо улс орныг хангалттай хөгжүүлж чадсангүй. Ард иргэдийн амьдралын чанар хангалттай хэмжээнд дээшилж чадаагүй. Бидэнтэй ижил гараанаас гарсан ижил төстэй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс хөгжлөөр харьцангуй хоцорч яваа.
Сонгуулийн мажоритар системээс эхлэлтэй төрийн эрх барих дээд байгууллагуудын үнэлэмж, ард иргэдийн дунд хүлээн зөвшөөрөгдөж буй хэмжээ зэргийг харгалзан цаашдаа сонгуулийн хосолмол тогтолцоог хэрэглэх нь зөв юм гэж үзэж байгаа.
Энэ утгаараа 76 гишүүн нь мажоритар буюу хуучин тойргийн системээр сонгогдоно. Нөгөө 76 нь нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хамруулдгаараа онцлогтой пропорциональ системээр сонгогдох хувилбараар өөрчлөх асуудлыг Үндсэн хуульд оруулахаар төсөлд тусгасан. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж байгааг буюу 76+76 гэсэн тоо, хялбар талаас харах хэрэггүй юм. Энд тойргоос сонгогдсон, тойргийн эрх ашгийг төлөөлдөг 76 гишүүнтэй ижил саналын эрхтэй “Улс орны хөгжлийн бодлого”-ыг тодорхойлох өөр 76 гишүүн үндэсний хэмжээнд нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн онцлог энэ юм. Энэ өөрчлөлтийг дагаад “УИХ-ын гишүүдийн тоог яагаад 152 байх ёстой гэж. Үүнээс бага байж болохгүй юу. Яагаад заавал 50:50 хувьтай байх вэ” гэх мэт хоёр, гурван асуудал нийгэмд яригдаж байна. Ерөөсөө л тойргийн буюу газар нутгийн хүн амыг төлөөлдөг мажоритар тогтолцоо өөрөө үндэсний хэмжээний нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг шингээсэн пропорциональ тогтолцоо хоёр зэрэгцэн оршино. Ингэж байж бие биедээ хяналт тавьж, аль нэгнээсээ илүүрхсэн, давуу байдал эдлэхгүй. Тойргийн хэт явцуу эрх ашигт нийцэхгүй байх боломж бүрдэнэ гэдэг талаас харах нь зөв” хэмээв.
Сэтгэгдэл
"Ичсэн нам сонгогчоо ална" гэдэг болж байна. [66.181.160.101] 2023-05-15 15:20:26
МАН-ын бүлтүүш бол Амарбаясгалан дарга болждээ. Бүлтрээд л, 152-ын санаагаа хүмүүст итгүүлэн зарчих гээд л, энэ зорилгодоо хүрэхийн тулд яаж ч бүлтэрсэн хамаагүй болчихсон бололтой. Кх! Ард түмэн өөрсдийн төлсөн албан татвараар 76 ШИНЭ гишүүнийг НЭМЖ санхүүжүүлэх нь эд нарт хамаагүй бололтой. МАН нь дангаараа олонх болоод байгаагаасаа ИЧИЖ ЗОВООД яаж ийж байгаад 3 дахь хүчнийг УИХ-д оруулж ирэх гэж БАНТАН ХУТГАЖ байнадоо.
СОЛИОРОЛ [202.179.27.210] 2023-05-14 15:45:28
21 АЙМАГ, НИЙСЛЭЛ, БҮХ ДҮҮРЭГ, ХОРОО, 360 СУМ,ХЭДЭН МЯНГАН БАГ ХЭСГИЙН ХУРАЛИЙН ГИШҮҮД, ДАРГА ДААМАЛЫН ТОО ХОЁР ДАХИН НЭМЭГДЭХ ЮМ БИЗ ДЭЭ....
Erka [139.5.218.72] 2023-05-13 08:35:07
Ene nobsh chni har nylhaasaa jinhne hor yaj nairuuldgiig bieree hiij ybaa MAN namiin adagiin nobsh mongol ornii margaashiin gol daisan shuu onoodor ylj bolno ireeduig suiruulj baigaa nobsh ouyk ene 2 shuud eniig ustrah heregtei suuldni amaa baribaa
Зочин [192.82.88.81] 2023-05-12 14:47:09
ЖДҮ гийн хулгайч Амарбаясгаланг улс төрөөс зайлуулаач ээ Хор найруулаад засаг төрийг самарч дууслаа. Одоо жагсаалтаар орно гээд цээжээ дэлдээд бн даа
ЗОЧИН [66.181.179.61] 2023-05-12 14:01:28
3.5 ТЭРБУМЫН ЖДҮЧИН ХУЛГАЙЧ АМАРБАЯСГАЛАН ЧИ ОЛОН ЮМ ДОНГОСОЛГҮЙ ЗАСГААС, ОРДНООС ЗАЙЛААД ӨГӨӨЧЭЭ, ЗАЙЛ ХОГОО. ЧИ ЭНД ӨНӨӨДӨР УИХ ГЭЖ, 152 ГИШГҮҮНТЭЙ БОЛГОНО ГЭЖ ЯРИХГҮЙ, ШОРОНД ХАТАЖ БАЙХ ЁСТОЙ ХУЛГАЙЧ ЗАЙЛ, ЕС ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ХУЛГАЙЧАА НАМ, ЗАСГААСАА ЗАЙЛУУЛААЧ ЭЭ, ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ТӨР, ТӨСӨВТ ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ ХУЛГАЙЧ ШҮҮ.
Зочин [188.162.254.69] 2023-05-12 12:33:51
УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
зочин [202.9.46.182] 2023-05-12 09:49:42
Иргэд 152 гишүүн дэмжихгүй хулгайч луйварчиддаа хариуцлага тооц дархан эрхийг хүчингүй болго
Зочин [192.82.91.107] 2023-05-12 09:16:37
Ямар баасны чинь хяналт тавих вэ. Ард түмнийг маанаг гэж ойлгоод байна уу.
Зочин [202.131.238.26] 2023-05-12 08:47:59
Тоондоо биш харин ухамсар, ёс зүйг уландаа гишгэсэн, ард түмний итгэлийг алдсан хүнд хамаг учир бий гэдгийг хэзээ ухаарах бол
Зочин [66.181.160.110] 2023-05-12 07:56:14
Амарбаясгалан сайд аа. 123-аар батлаад өгөөрэй.
Зочин [103.111.68.3] 2023-05-12 06:19:15
ЦАГААНДАА ГАРЧИХСАН ХУЛГАЙЧ УУ? ДЭЭД ТАНХИМ АРДЫН ИХ ХУРАЛ Л ЭНЭ 76 ХУЛГАЙЧИД ХЯНАЛТ ТАВЬЖ, БУРУУ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ДАВАРСАН ХУЛГАЙЧЫГ ОГЦРУУЛЖ ЧАДДАГ СОНГОДОГ ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦОО БАЙДАГ, ЭСВЭЛ ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ.
Зочин [192.82.82.67] 2023-05-12 02:23:08
152 ыг хэзээч дэмжихгүй. Одоо байгаа 76 ард иргэдэд өгөөжтэй амЬдралд ойрхон чанартай өдөр тутамд мэдрэгдэх ХУУЛЬ САНААЧЛААД БАТЛУУДААД ӨГЧ ЧАДАХГҮЙ АМЬДРАЛД ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ НӨХДҮҮД БАЙГАА БАЙЖ 152 БОЛГОХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙГАА МАН, АМАРБАСГАЛАН ХУЛГАЙЧУУДЫГ ИВЭЭН ТЭТГЭГЧ ЮМ БАЙНА
40к [64.119.21.221] 2023-05-11 20:26:20
Eagle TV гээр ярилцлагыг чинь үзлээ, 152 гишүүнтэй болно гэдэг дэмий л юм бн гэж ойлголоо.
Зайлдаа [202.126.89.8] 2023-05-11 18:42:56
Хуцаа хол очиж Босцгоооо Монголчууудааа
Зочин [202.131.238.26] 2023-05-11 18:26:35
Хамаг учир хүндээ байдгийг ухаантай ард түмэн мэднэ
Pkxny [192.82.87.103] 2023-05-11 17:06:26
Шал худлаа шүү. жагсаалтаар хулгайч нараа оруулах арга шүү.