ЭМД-ЫН САНГААС 290.2 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСНЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Тэгвэл 2023.01.01-05.09 өдрүүдэд 572 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 290.2 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гэж заасан байдаг аж.
Сэтгэгдэл
зочин [122.201.22.73] 2023-05-12 23:52:57
Зөндөө олон өвчнийг эмчлэх, хагалгаа хийх зардлыг ЭМД-с гаргахаар шийдвэрлэсэн гэх нэрээр ЭМД-г цөлмөж байна уу?
Зочин [66.181.185.97] 2023-05-12 19:26:16
Ковид нэрээр баахан худлаа идсэн, одоо эрт илрүүлэг нэрээр ЭМД санг хувхайлж байна даа.ЭМЯ, эмч мэргэжилтэнгүүд ИЙМ Ч БОЛОХ ГЭЖ ДЭЭ