Амны салиа нь арилаагүй нялхаст харь хэл хүчээр зааж болохгүй

Aдмин / Улстөр

Боловсролын ерөнхий хуульд шуурхайлан өөрчлөлт оруулж улсын, хувийн ЕБС-иудад ялгаагүй нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлийг үзэх “Англи хэлийг Монгол Улсын боловсролын анхдагч гадаад хэл” хэмээн хуульчлахаар болсон байна. Гэвч төрөлх хэлээ бүрэн эзэмшиж амжаагүй хүүхдүүдэд Англи хэлийг хуульчлан сургах нь хүүхдийн хэлний дархлаа алдагдах аюултайг түмэн олон ярьж байгаа ч төрийн түшмэд, сайд нь “дэлхийн хөгжил, боловсролтой хөл нийлүүлэх учраас Англи хэлний хүртээмжийг нэмэгдүүлнэ...” гэх.

Үнэндээ оюуны бүтээлд хэлний ялгаа бэрхшээл болдоггүйг дэлхийн олон суутнуудын үлдээсэн өвөөс харж болно.

МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян 2020 оны 8 сард хэвлэлд өгсөн ярилцлагатаа “харь хэлний дархлаа ихсэх тусам эх хэлний мөхөлд ойртуулдаг.

Хүн ба хэл судлаачдын тэмдэглэснээс үзвэл XX дугаар зууны эхэнд 6000 гаруй хэл байсан бол энэ зууны эхээр 3000 орчим амьд хэл үлджээ Үүнээс үзэхэд өнгөрсөн зуунд маш олон хэл мөхөж үгүй болж. 2100 он гэхэд 2500 орчим хэл үлдэнэ гэсэн тооцоо бий... Аль нэг үндэстний хэлний дархлаа нь хэл дээр тулгуурласан сэтгэлгээгээр тогтворждог. Хэрэв монгол хүүхдүүд багаасаа харь хэлээр ярьж, бичээд эхэлбэл монгол ч биш гадаад ч биш саармаг сэтгэлгээтэй болж торнино. Монголчууд цөөхүүлээ. Тиймээс монгол хүүхдүүд монгол хэл мэддэг байх хэрэгтэй. Хүн ам хэчнээн өссөн ч эх хэлээрээ ярьж, бичиж, сэтгэл чаддаг хүн цөөрчихвөл монгол үндэсний дархлаа алдагдах эрсдэл бий болно. Хүүхдэд харь хэлийг 11-12 насанд нь заах нь зүйтэй гэж судлаачид үздэг. Манай улсад буй олон улсын хөтөлбөртэй зарим сургууль 1-3 дугаар ангид нь гадаад хэл зааж эхэлдэг. Гадаад хэлний сургалт явуулдаг цэцэрлэг ч бий. Харин улсын сургуульд тавдугаар ангиас нь англи хэлний хичээл ордог. Харь хэлийг эрт үзсэн нь хожоод, хожуу үзэж байгаа нь хохирох зүйл огт байхгүй.” Гэжээ.

Бодлого бус хөөрөлд автаж популист хандлагаар дөрөөлөн хэлний дархлааг алдагдуулах харь сэтгэл өвөрлөж байна уу гэж шууд дүгнэж болмоор “Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулан бүх ЕБС-д Англи хэлийг 1-р ангиас заадаг болгох нь Монгол сэтгэлгээнээс хүүхдийг холдуулах аюултай санууштай. Англи хэл сайн сурлаа гээд дэлхийн чиг хандлагатай дөрөө нийлүүлэх ч үндэсний ухамсар сэтгэхүй, соёл ухамсар бүдгэрэх магадлал улам ихэснэ.

Хууль бус хууль

Хууль бол Үндэстэн оршихуйн, сайн сайхан амьдралын баталгаа болдог. Ард түмэн төрөөс гарч байгаа хуулийг ойлгож хүлээж аваад хэрэгжүүлэх процесс явагдаж байвал тэр эрүүл тогтолцоо мөн. Гэтэл сүүлийн үед хаанаас явуулгатай мэдэгдэхгүй энэ мэт хуулийн төслүүд сиймхий бүрээр гулсан орж ирсээр удлаа. Бэлчээрийн менежмэнтийн тухай хууль нэрээр малчдыг төр захиргаатай нь заргалдуулж, мал маллах хүнгүй болгох хууль хэлэлцэгдээд дэмжигдээгүй. Гэтэл хэт явцуу агуулгыг батлах мэт балчир хүүхдүүдэд Англи хэл нэгдүгээр ангиас нь заахаар хуульчлах нь хууль гэхэд хэцүү шахамдуулалт болох.

“Хавч хажуу тийшээ явдаг мөртлөө үр хүүхдээ урагшаа яв гэж шахамдуулдаг” гэж мэргэн үг бий. Бид өөрсдөө Монгол хэлээ булингтартуулж, Өвөр Монголчууд эх хэлээрээ бичих эрхээ хасуулж байхад Монголд нялхастаа Англи хэл анхнаас нь заахаар хуульчлах нь ёс бус ёр мөн.

Хүүхэд бол нэг гэр бүлээс нэгэн үндэстний хамгийн том үнэт зүйл мөн. Үр хүүхдээ өөрийн үндэстнээ үгүйсгэж харь сэтгэлгээг шүтдэг болгох нь чухам хэний санаа байх вэ. Монгол хэлээрээ ярьж бичиж, сэтгэх эрх чөлөө рүү үр хүүхдээ хүчирхийлдэг УИХ-ын гишүүн тэргүүлэн хуулиар далайлгаж халдах гэж байгаа бол хууль бус хуулийг ард түмэн өршөөхгүй.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.65] 2023-05-15 06:54:00

монгол хэлээ мэдэхгүй англи хэлтэй хүн монголд ганц орчуулга хийж ч чадахгүй таг туг гээд утгагүй юм бичээд яриад байдагшдээ

Зочин [103.212.119.65] 2023-05-15 06:52:33

ер нь хар ухаанаар боддоо монгол хэл уран зохиолын хичээлээ сайн сурч үгийн баялаг сайтай болж байж гадаад хэл сурвал мэдээж маш сайн шүү дээ

Зочин [192.82.84.97] 2023-05-14 16:09:58

Англи хэл сурахад амны салиа арилсан байх шаардлага байгаа юу? Гоё сайхан үг хэрэглэх гэж хэтрүүлэх юм аа

чөтгөр [202.9.40.248] 2023-05-14 16:05:41

үхэр монголууд байнга тэнэг юм ярих юм аа. Англи хэл хүүхэд нь эрт сурвал хүүхэд нь хэрэгтэй баймаар.

Зочин [103.212.119.65] 2023-05-15 06:54:42

тэнэг хүн

tusa [202.21.108.25] 2023-05-14 13:44:31

Амны салиа арилаагүй бацаанууд нийтлэл бичих гэж оролдогчоос хамаагүй илүү гадаад хэлээр ярьж байгаа. Анли хэлийг сурах эрхийг чам хүн сүг заахгүй дээ.

Зочин [66.181.182.42] 2023-05-14 13:14:15

Үнээн

Гадаад хэл сонирхогч [202.9.47.46] 2023-05-14 08:13:22

Төрөлх болоод гадаад ямар ч хэлийг сурахад эн тэргүүнд шаардлагатй үндсэн 3 тулгуур бий. Нэг. Тухайн хэлийг сурах хүний чин хүсэл эрмэлзэл, зорилго, уйгагүй цуцалтгүй хөдөлмөр; Хоёр. Зааж байгаа гадаад хэлээ эх хэл шигээ эзэмшсэн багш. Гурав. Сурч байгаа хэлээ хэрэглэх, өөрийн болгох орчин бүрдүүлэх. Энэ гурав цогцолж байж сая тухайн үзэж байгаа хэлээ гадарлаж, улмаар доторлох ба цаашлаад сурсан хэлээ гадаад хэлээ амьдралаа авч явах "үл хөдлөх хөрөнгө", өрөөлд алдахгүй баялаг болгоно доо!

Batbold [24.7.95.184] 2023-05-14 01:17:18

Одоо 2-3 хэлтэй баймааж энэ дэлхийд үнэлэгддэг болж баына шүүдээ. . Дээр нь бид хөрш хоёр улсынхаа хэлийг сонголтоор үздэг болох ёстой. Хэлтэй бол хөлтэй гэдэг биздээ.. Харин дунд сургуульд түүх, ёс заншилын хэчээлийг түлхүүн оруулах хэрэгтэй

Зочин [66.181.161.187] 2023-05-13 19:47:27

Гадаад хэл сурах нь хэрэгтэй байлгүй яахав гэхдээ монголчууд маань цөөхөн шүү дээ монгол ёс уламжиллаа сайн судалж хүүхэддээ уламжлуулах монголын тусгаар тогтнолд нэн чухал одоо мөнгнөөс өөр юм мэдэхгүй болж байна шүү дээ

Зочин [66.181.185.97] 2023-05-13 17:27:58

Нялхаст харь хэл зааж болохгүй шүү

Зочин [192.82.71.30] 2023-05-15 12:12:04

АНГЛИ ХЭЛИЙГ ЗААВАЛ БАГААС НЬ ЗААХ ЁСТОЙ. 5 НАСТАЙ ХҮҮХЭД 3 ХЭЛ ЭЗЭМШИХ СЭТГЭХҮЙНН ЧАДАВХИТАЙ ГЭЖ НОМЛОСОН БАЙДАГ ЮМ ШҮҮ.

Зочин [202.21.124.133] 2023-05-13 15:33:42

Za shaal daa...bi jisheelbel 1 -r angiaasaa l oros hel uzsendeg ....mongol hel mongoloo aldsan yum alga l bn dag...

Сур сур [202.55.188.124] 2023-05-13 14:11:46

Юун сүртэй маягтаы юм ямар бүх хичнэлийг нь англи хэлээр орно гэж байгаа биш. Өдөрт 20 30 минутанд ганц хоёр үг өгүүлбэр цээжлүүлээд дараа нь тэр крилл үсгээ үзэж дуусахаар нь англи үсэг бичих дүрэм энэ тэрийг нь заадаг юм байгаа биз. Тэр болтол сонсгол яриа нь хөгжөөд байж л байг

Зочин [202.21.107.25] 2023-05-13 15:21:37

Нээрээ англи хэл сурч л байг л даа. 7 хоногт 1 цаг орлоо гээд монгол хэлээ мартах уу. Төлбөр өндөр болохоор л сургаж чадахгүй байгаа болохоос...

Zochin [202.126.89.211] 2023-05-13 13:49:32

Unen2 harahad Mongol yum shig mortloo detehuin oor tiimch uchraas ovog deedes 12 hurtel nasand hari hel zaadaggui baisan ene 76 hel mel gej niigmiig taltsuulj baigaad buh niitiig bujignuulj baigaad 152 oo batalna shuu


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.