Н.Удаанжаргалыг удахгүй авчрах уу

Aдмин / Хууль

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал эх орноосоо яваад нэлээд удлаа. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард “...Солонгост албан томилолттой” гэж ”нисээд” эргэж ирээгүй байгаа юм. Хэсэгтээ сураггүй болоод байсан. Харин одоогоос сарын өмнөөс сураг нь гарч эхэлсэн. Эхлээд Аргентинд бүгж байгаа нь тогтоогдсон. Аргентин нь хаа байсан Латин Америкт, манайхтай эрх зүйн харилцан туслалцах гэрээний анхан шатны яриа хөөрөө ч байхгүй улс юм. Ийн байршил тогтоогдонгуут Тайланд руу “ниссэн” байдаг. Тэнд байгаа нь мэдэгдмэгц Малайз руу явсан. Тэрбээр одоо Малайзад байгаа аж. Манай хууль хяналтынхны Малайзын талтай хамтран ажиллаж эхэлжээ. Тэгэхээр Н.Удаанжаргал удахгүй эх орондоо ирж магадгүй болоод байна. Тэрбээр нэгэн найзтайгаа хамт яваа бөгөөд түүнийхээ ээжийн дансны картыг хэрэглэж байсан нь тогтоогдсон юм. Ер нь бол Н.Удаанжаргалын хувьд нүүрсний хэргийг шалгаж буй мөрдөх байгууллагынханд тун үнэтэй гэрч юм. Тэр ирснээр оффтейк гэрээтэй холбоотой олон үнэнийг нотлох учиртай. Тэгэхээр нөгөө талаас, тэр ирэхгүй байх нь энэ олон “үнэн”-ийг ил болгохоос халширч буй нэр бүхий хүмүүст л ашигтай гэхэд болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.171] 2023-05-18 19:00:29

Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг нь Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар. Авилгалын загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр, төмрийн хүдрийн хулгайн загалмайлсан эцэг нь Дэлгэрсайхан гээд топууд байна даа.

би [202.126.90.115] 2023-05-17 14:41:22

энэ яав ч удаан жаргахгүй ээ, удаан зовно доо харин ч

Зочин [103.212.117.248] 2023-05-16 23:42:18

Амундра Баясгалан Золжаргал гээд цуг хийлцсэн нөхөд нь хаана байна

Н.УДААНЖАРГАЛ [103.26.195.125] 2023-05-16 12:50:23

ТА МУУСАЙНУУД ЯААЯАА ЯАХ ЮМ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ !!! ТҮЙ МАЙ !!! 3.5 САЯ САЛААВЧ ӨГЬЕ !!!

Бөмбөрцөг тойруулаад л хөөгөөд байхаас. [66.181.160.12] 2023-05-16 12:23:51

Болвол л цаашаагаа зугтана ш дээ. Монголоос Хууль зүн сайд очиод авчирч чаддаггүй юм бол Ерөнхий сайдаа ялтны хойноос илгээе. Хэрэв энэ бүтдэггүй юм бол Ерөнхийлөгчөө явуулья, ялтныг авчруулья. Бөөрөнхий дэлхийг тойроод л зугатаад байна байхдаа. Гэхдээ эрх биш нэг төр байнадаа, ялтныг барьж чадах байлгүйдээ.

Зочин [202.9.40.41] 2023-05-16 08:51:06

Ийм нүдээ олохгүй төртэй бна дандаа хулгаач алуурчин

зочин [183.177.99.230] 2023-05-15 14:55:48

Монголын төрийн шангалыг зөвхөн эрүүгийнхэнд олгодог бочихсон шүү дээ ЖБ Соёл урлагаас Монгол улсын анхны Хар тамхичин загалсайлсан эцэг гэгдэх Монгол улсын төрийн соёрхолт Монгол улсын Гавъяат дуучин Лхавгасүрэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар Монгол улсын Гавъяат Чингис хааны одонт алуурчин тамирчин Н Түвшинбаяр Тариалан хөгжүүлэх сангаас дээрэмдсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар дээрэмчин Чинбат Монгол улсын Хөдөлмөрийн баатар Монгол улсын Гавъяат Эрдэнэт үйлдвэрийн дарга Зэсний хулгайч Х Бадамсүрэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төмөр замын төсөлийн мөнгөнөөс дээрэмдсэн бас нүүрсний хулгайч Удаанжаргал гэх мэтээр Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга асан 19 настай эмэгтэй дарйч алсны төлөө Монгол улсын Гавъяат хуульч болсон Лүндэн дорж хэрэг хуучирдаггүй юм шүү гэх мэтээр алуурчин нүүрсний хулгайч хар тамхичидад Монголын төр хайр хишгээ харамгүй хайрлах юм

Зочин [202.126.94.106] 2023-05-15 14:23:08

AMUNDRA GEED HAMT GEREE ZURSAN HULGAICH MONGOLD ZUGEER BAIGAAD L BAINA SHT TER HULGACH BUGDIIN MEDNE DEE ZAABAL UDAANJARGAL HEREGGUI

Алцагнаад л байгаа байхдаа. [192.82.89.33] 2023-05-15 13:55:21

"Амьд хүмүүсийн гэрч байснаас үхээрийн дэр болсон нь дээр" гэсэн зүйр үг байдагдаа. Иймд Монгоддоо ирэх үү? Гэрч болох уу? Ялтан болох уу!

Зочин [172.58.148.118] 2023-05-15 10:39:46

Хурцыг явуулчихаач.. бөөн туршлага

Зочин [202.126.88.100] 2023-05-15 13:53:56

yavaad avaad ireheer nadaar ni haraaj zuhdeg biz dee. Hurts bol tuhain ued uurgee l bieluulj yavsan mundag tok baisan shuu

Зочин [192.82.92.153] 2023-05-15 10:28:46

эх орон чинь даллаж байна Баатараа


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.