УИХ-ын гишүүдийг 152 болгох нь Монголын хөрсөнд буугаагүй тоо гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар өнөөдөр \2023.05.13\ Баянхонгор аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, төрийн албаны цалингийн шинэчлэлтийн талаар Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэсний дараа Улсын Их Хурал төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Төсвөөс цалинждаг нийт 225205 төрийн албан хаагч байдаг аж.
Эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод хүчин зүйлсээ тооцоод дээрх бүхнийг цогцоор нь харж төрийн албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, нэмэх асуудлыг шийдэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурал үзэж байгаа гэв.
Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд засаглалын, нийгмийн бодлогын реформ хийх хэрэгтэйг дурдсан. Засаглалаа сайжруулж, авлигатай тэмцэж, тунгалаг төртэй болсны үндсэн дээр эдийн засаг сайжирч, иргэн бүрийн амьдралын чанар дээшилнэ гэдгийг мөн хэлж байлаа. Иймд Улсын Их Хурал 2023 оны хаврын ээлжит чуулганаараа авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорилт дэвшүүлсэн. Авлигаас ангижирч чадвал эдийн засаг жам ёсоороо тэлнэ, хөгжинө. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал хүний хөгжил тэргүүтэй олон асуудал шийдэгдэнэ. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь шийдвэрлэх ёстой чухал зорилт бөгөөд энэ дөрвөн зорилт нь Улсын Их Хурлын эрх зүйн шинэчлэлийн үндэс хэмээн бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Түүний дараа тус аймгийн төрийн албан хаагчид төрийн албаны шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар саналаа хэлж, асуулт асуусан. Тухайлбал, төрийн албан хаагчид, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг баталсанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн цалин хөлсийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хөндсөн. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, УИХ авлигатай хийж буй тэмцэл төдийлөн үр дүнд хүрэхгүй, бие биеэ өмөөрч хариуцлага хүлээхгүй үлдэж байна хэмээн шүүмжилсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-аас Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу УИХ-аас Түр хороод байгуулагдаж, Хөгжлийн банкны хэргийг сөхөж гаргасан юм. Үүнээс улбаалан жагсаал, цуглаан өрнөж, шат дараалсан нотлох баримтын 3 удаагийн сонсгол хийсэн. Өнөөдөр Хөгжлийн банкны холбогдогчдын шүүх хурал нээлттэй үргэлжилж байна. Мөн “нүүрсний хулгайн” гэх хэргийг илрүүлэн УИХ-аас томилогдсон Түр хороо ажиллаж мөн л олон нийтэд энэ хэргийн талаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Үүний үр дүнд дахин ийм хэрэг гарахыг зогсоож, олон нийтийн хяналтад асуудлыг оруулж чадсан. Цаашид баялгийн олборолт, ашиглалт, экспортын асуудлыг төр, ард түмний хяналтад авах ёстой гэж үзсэн. Энэ хаврын чуулганаар авлигын эсрэг эрх зүйн хэд хэдэн өөрчлөлт хийнэ.Тухайлбал, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батална. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэх зэргээр ажиллана. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр албан тушаал, авлигын хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгож, авлигын хэрэгт оноох ялын бодлогыг чангалсан хэмээн хариуллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар мөн өдрийн үдээс хойш Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзлаа. Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.Тус сумын иргэн Алтантуяа, Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал өгөх боломж урд нь олддоггүй байсан. Энэ удаа бидний саналыг сонсож байгаад баярлалаа. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь Монголын хөрсөнд буугаагүй тоо гэж бодож байна. Тиймээс дэмжихгүй байна хэмээсэн.
Иргэн Батчулуун, Боржигон нар, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв боловч 152 гэдэг тоо хэт олон байна. Төлөөллийн чадамжийг сайжруулах нь зүйтэй, өнөөдөр манай улстөрийн намууд хүнээ олж нэр дэвшүүлж чаддаггүй асуудал байна.
Мөн жагсаалтаар сонгох хүмүүст эмч, багш байх ёстой. Хөдөөгийн төлөөлөл тариаланч, малчдыг оруулах хэрэгтэй. Зөвхөн бизнес төлөөлөл нь орчихдог хэмээж байв.
УИХ-ын дарга энэ сарын 14-ны өдөр Архангай аймагт ажиллана гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [67.184.4.56] 2023-05-16 04:01:00
Хоёр танхимтай байдаг жишиг асуудлыг яагаад тойроод байгаа нь сэжигтэй байдаг юм. Гишүүдийн тоогоо 1520 болгочихвол амар биш үү? Дэлхийн түүхэнд бичигдэж үлдэнэ, олон улсын анхаарлын төвд амархан орно.
зочин [150.129.143.192] 2023-05-15 23:49:08
152 хүнийг ямар эх үүсвэрээс цалинжуулж тэжээх вэ? Татвар төлөгчдийн мөнгөөр ийм олон шаардлагагүй хүмүүсийг цалинжуулж тэжээж, үргүй зардал гаргахыг иргэд зөвшөөрөхгүй байгааг анхаараач ээ. 76-гаа яая гэж байхад 152 болговол хэт олон даргатай болж улс нь засаглалын хямралд орж дампуурах байх даа? Тамын тогооны үлгэрээрээ л Монголчууд үеийн үед ажиллаж амьдрах байх даа? Тэгэхээр 76 ч бай, 152 ч бай, яг адилхан, дарга нэмэгдэж, хов хэрүүл хуйвалдаан нь өргөжиж ихсэх болов уу? ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ШААРДЛАГАГҮЙ, ХАРИН Ч ХАСАЖ НАМЧДЫГ БИШ, ЦҮНХ БАРИГЧДЫГ БИШ, ЧАДВАРТАЙ МЭДЛЭГТЭЙ, МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ, ШУНАЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ СОНГООСОЙ.
ЗОЧИН [202.126.89.134] 2023-05-15 11:41:09
ЗӨВӨЛӨДӨХ УУЛЗАЛТААР ИРГЭД 152 ГЭСЭН ТООГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА. 152 ХУЛГАЙЧТАЙ БОЛОХЫГ ХҮСЭХГҮЙ ХАРИН ЭНЭ 76 ХУЛГАЙЧИЙГ СОЛЬЖ ДАВХАР ДЭЭЛГҮЙ БОЛГООД ЭХ ОРОНЧ ХҮМҮҮСИЙГ СОНГОВОЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ. ЭНЭ ХУЛГАЙЧУУД АЖЛАА ДИЙЛЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ХУЦААД БАЙСАН ДИЙЛДЭГ ХҮНД НЬ ЗАМАА ТАВЬЖ ӨГ ТА НАР ИЙМ ИХ АЖИЛЫГ ХИЙ ГЭЖ ГУЙСАН ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ.
ЗОЧИН [202.126.89.134] 2023-05-15 11:42:00
НАМ НЭРТЭЙ МАФИД ИХ УЧИР БИЙ ШҮҮ
Зочин [192.82.87.99] 2023-05-15 11:39:15
maniig songoj hanahgui. tedni uursdunduu zoriulj gargasan togloomiin durmiig zuvshuurch dagaj hanahgui humuus yumaa.
Зочин [203.91.117.8] 2023-05-15 11:27:24
Их хурлын гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй. Дэмжихгүй бна.
76 hulgaich [202.9.40.198] 2023-05-15 12:59:00
76 hulgaichaa diilehui bj
Зочин [192.82.71.30] 2023-05-15 09:58:21
ГИШҮҮД ГЭГДЭГЧ ХУЛГАЙЧДЫН ТООГ НЭМЭХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ. ГИШҮҮДИЙН ТОО ЦӨӨДСӨНӨӨР ХУЛГАЙ ГАЖУУДАЛ ГАРААГҮЙ ХАМАГ БУЛХАЙ ЛУЙВРИЙГ ХҮНЭЭ СОНГОЖ ЧАДААГҮЙ, ХУЛГАЙЧДЫГ НАМ НЭР ДЭВШҮҮЛДЭГТ БАЙГАА. ХЭРЭВ ХҮНИЙ ТООНД ХАРЬЦУУЛЖ СОНГОДОГ БОЛ ОХУ-ЫН ДУМ 1000 ГИШҮҮНТЭЙ, АНУ-ЫН КОНГРЕСС 11000 ГИШҮҮНТЭЙ БАЙХААР БАЙНА. МАНАЙ УЛСАД 1 ГИШҮҮНД 45 МЯНГАН ИРГЭД ХАВААСАГ. ЭД НАР ЧАДВАРГҮЙ ХУГАЙ ЛУЙВРАА ИХ ХУРАЛД ХЭДЭН НАМАНЦАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ООЛЦУУЛЖ ХУВААЛЦАХ, МӨН ӨМХӨРСӨН ХУАЙЧДАА ЖАГСААЛТААР ИХ ХУРАЛД СУУЛГАХ ГЭСЭН БАШИР АРГА ШҮҮ