ӨНӨӨДӨР: Гутал үйлдвэрлэгчдийн үндэсний зөвлөгөөн болно
Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 17-ны Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
БЛЬЮ СКАЙ ТАУЭР
09:00 цагт: Дотоодын зах зээлийг хамгаалах, импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх боломж, гарц шийдлийг эрэлхийлэх зорилгоор "Гутал үйлдвэрлэгчдийн үндэсний зөвлөгөөн"-ийг зохион байгуулна.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
09:30 цагт: “Асуудал ба Гарц” форум болно. Форумын үеэр жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, Тээвэр ба боломж, Бизнес ба инновац, Цар тахлын дараах бизнесийн орчин, эдийн засгийн өнөөгийн байдал цаашдын төлөв, Бизнесийн ёс зүй ба комплаенс зэрэг сэдвүүдээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР
10:00 цагт: Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны Холбооны бүтцийг нийгэмд нээлттэй, ил тодоор зарлаж, ээлжит удирдлагын бүтцийг сонгох талаар мэдэгдэл хийнэ. Утас: 99221368 /С.Зориг агсаны хөшөөтэй байр/
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
11:00 цагт: “Стратегийн команд штабын сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. Утас:86150069 /Өөрийн байранд/
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт "Тахь ресурс" ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулж буйг нутгийн иргэд эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
11:30 цагт: Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын холбооны Элчин сайд нарыг хулээн авч уулзана. Уулзалтад 16 Элчин сайд оролцоно. /"Үндсэн хууль" танхимд/
Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
12:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөрт зориулсан салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно.
Сэтгэгдэл