Нобелийн Утга зохиолын шагналтны тоогоороо Франц дэлхийд тэргүүлдэг

Aдмин / Нүүр

Сүүлийн өдрүүдэд Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд айлчлах талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Эммануэл Макрон нь Монгол Улсад айлчлах Францын анхны Ерөнхийлөгч болно.

Үүнтэй холбогдуулан Франц улсын талаарх онцлох баримтуудыг хүргэе.

  • Франц улс нь Баруун Европт байрлах бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээ 640,427 хавтгай дөрвөлжин километр буюу дэлхийд газар нутгийн хэмжээгээр 49 дүгээрт ордог.
  • Төрийн уриа нь “Эрх чөлөө, Тэгш эрх, Ахан дүүсийн ёс”.
  • Үндэсний баяр нь 1789 оны 7 дугаар сарын 14-нд Бастилийн шоронг чөлөөлсөн өдөр буюу 7 дугаар сарын 14-ний өдөр.
  • Хүн ам 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 68 сая. Энэ үзүүлэлтээр дэлхийд 21 дүгээрт жагсаж байна.
  • Төрийн албан ёсны хэл франц. Дэлхий даяар 220 сая орчим хүн франц хэлээр ярьдаг. Мөн провансаль, бретон, альзас, корсик, каталан, баск, фламан зэрэг нутгийн 77 хэлтэй. Шашны бүх төрөл урсгалтай орон.
  • Төрийн байгуулалт нь Бүгд найрамдах улс. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэгтэй. Засгийн газар нь улс орны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний Ассамблей, Сенат гэсэн хоёр танхимтай.
  • 2022 оны байдлаар ДНБ 3 их наяд ам.доллар байна.
  • Франц улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. “Их долоо”-гийн гишүүн.
  • 2020 оны байдлаар дэлхийд алтны нөөцөөр 4 дүгээрт орж байсан.
  • Франц улс нь Нобелийн Утга зохиолын шагналтны тоогоор дэлхийд тэргүүлдэг.
  • АНУ-ын Эрх чөлөөний хөшөөг Франц улс бэлэглэсэн.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.