Аялалд тань тух нэмье: ХААН Банкны харилцагчид МИАТ – Blue Sky лоунжаар хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

Aдмин / Эдийн засаг

ХААН Банк аялалд тань тух нэмэхээр Платинум кредит карт болон Priority, Signature, Glamour карт эзэмшигч харилцагчдадаа зориулан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шинээр нээгдсэн МИАТ-Blue Sky лоунжаар онцгой хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ.

Тухайлбал, ХААН Банкны Платинум кредит карттай харилцагчид тус лоунжаар сард нэг удаа ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлүүлэх бол Priority, Signature, Glamour карттай харилцагчдын хувьд тогтмол 60%-ийн хөнгөлөлттэй үнээр буюу 40,000₮ төлж үйлчлүүлэх боломжтой юм.

ХААН Банкны эдгээр нэр дурдсан карттай харилцагчид лоунжаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС төхөөрөмжид картаа уншуулж тус хөнгөлөлтийг эдлэх бөгөөд хэрэв хэн нэгэнтэй хамт яваа бол зочинд мөн л тодорхой хувийн хөнгөлөлттэй буюу 80,000₮ төлж үйлчлүүлэх юм.

Жич: Бусад төрлийн карттай харилцагчид МИАТ-Blue Sky лоунжийн үйлчилгээний үндсэн үнэ болох 28$-ын төлбөр төлнө.

Ташрамд дурдахад, ХААН Банкны Платинум кредит карт болон Priority, Signature, Glamour карт эзэмшигчид “Чингис хаан” нисэх буудлын “Blue Sky Mongolia” бүртгэлийн тусгай шугамаар мөн үйлчлүүлэх боломжтой.

Эрхэм харилцагч та бүхэн картаараа хөнгөлөлттэй үйлчлүүлж, тав тухтай аялахыг хүсье. Та аян замдаа сайн яваарай.

ХААН Банк- Хамтын өсөлт төгөлдөр


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.