УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 19 ХЭМ ДУЛААН
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгорын баруун болон өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэж, нутгийн хойд хэсгээр нойтон цас орох тул замд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
2023 оны тавдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 16-18 хэм дулаан байна.
2023 оны тавдугаар сарын 19-нөөс тавдугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21, 22-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Сэтгэгдэл