ХБНГУ, ИБУИНХУ Украинд байлдааны нисэх онгоцууд илгээх боломжийг үгүйсгэв
Их Британи, Германы өндөр тушаалын дипломатчид Украинд байлдааны нисэх онгоцууд нийлүүлэх боломжийг үгүйсгэж, өөрсөнд нь ийм боломж байхгүй гэж мэдэгдсэн байна. Харин америкийн Эф-16 сөнөөгч онгоцуудын тухайд, энэ технологио гаргаж өгөх эсэх нь Цагаан ордны шийдэх асуудал” гэж Их Британий БХЯ-ны сайд ярьжээ. Тэрээр Берлинд Германы өөртэйгээ ижил түвшний сайд Борис Писториустай хамт хэвлэлийн бага хурал хийлгэх үедээ энэ тухай мэдэгдсэн юм байна. Писториус мөн, “бидэнд сургалт явуулах боломж хийгээд хүч нөөц, байлдааны нисэх хүчин алин ч байхгүй учраас бид Украинд байлдааны нисэх онгоцууд нийлүүлэх асуудалд идэвхтэй үүрэг гүйцэтгэх аргагүй” гэж мэдэгджээ.
Энэ 7 хоногт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский оросын дайралтыг няцаахад нь тус болох нэмэлт зэр зэвсэг болон жил гарны турш үргэлжилж байгаа хямрал мөргөлдөөний улмаас сүйдсэн улс орноо сэргээн босгох хөрөнгө хайж холбоотон орнууддаа айлчлал хийсэн. Герман улс анх Украинд хөнөөлт зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргахаас түдгэлзэж байсан ч “Леопард-1” болон “Леопард-2” танкууд болон сүүлийн үеийн “Айрис-Ти” пуужингийн систем агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг нийлүүлэлт хийснээр хэдийнэ хамгийн том нийлүүлэгчдийнх нь нэг болоод байгаа. Украин улс оросын цэргийн эсрэг сөрөг давшилтаа амжилтанд хүргэхийг хүсч байгаа нөхцөлд өрнөдийн сүүлийн үеийн зэвсэглэл нэн чухал шаардлагатайд тооцогдож байна.
Мөн британий батлан хамгаалахын сайд Бен Уоллес байлдааны талбарт юу болж байгаагаас хамаараад Киевт шаардлагатай зүйлийг нь нийлүүлэх тал дээр манай улс орнуудын зүгээс “гүн ухааны эсвэл зарчмын ямар ч эсэргүүцэх зүйл байхгүй” гэдгийг Москва ойлгох нь чухал гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
ylotkzalxu [23.154.177.7] 2024-10-25 03:54:33
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
yjchtbynsq [23.154.177.7] 2024-10-25 03:54:32
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Батуаж [64.119.25.20] 2023-05-21 23:21:15
Украины дайнаас хойш европ анх удаа онгоц өгч чадахгүй гэв.яасан сайн юм. Орос украин хүмүүн үхэхгүй боллоо. Амар амгалан мандтугай
Zochin [202.126.89.106] 2023-05-21 12:30:02
Hugiin sanaatai umhii hoholuudad tuslaad tuslaad oros ah nariig maani diilehgui Orosuud ezlen turemgiileh dain hiigeegui gedgiig Amerik NATO EH medej bgaa Ted zuvhun niilj orosiig darah l zorilgotoi. Donetsk,Lugansk bol zuun Ukraini oros undestnuud orosuud orosuudiinhaa tuluu daitsan ternees ukrainiig ezlen turemgiilehiin tuluu daitaagui
Тэнэг л биш бол онгоц нийлүүлэхгүй. [192.82.89.33] 2023-05-18 22:17:17
Онгоц нийлүүлвэл хойноос нь Украйн дэд хангалтын баахан зүйл шаардна. Т-л сум, бөмбөг, шатахуунаас гадна нисгэгчдийн сургалт, онгоцны дугуйны покрышк, бусад сэлбэг, ээлжит засвар, засвар хийх мэргэжилтнүүд, энэ бүхний зардал хөлсийг санхүүжүүл гээд украйнчууд дараагийн ээлжинд дарамтлах болно. Иймд ингэж давруулж болохгүй учир Герман, Англи онгоц нийлүүлэхгүй.