Үндэсний ууган үйлдвэр “Атар Өргөө” Хувьцаат Компаниа “Бэрэн” группийн казиночдоос хамгаалах шаардлагатай боллоо
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Хороо байна”, 62.2-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Гэтэл Үндэсний ууган хүнсний үйлдвэрүүдийн нэг “Атар-Өргөө” ХК-ийн том хувьцаа эзэмшигчид болох Бэрэн группийхэн өөрсдийгөө хуулиас дээгүүр мэт санаж, төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага болох СЗХ-ны шийдвэрийг үл ойшоон, тэднийг авлига авдаг хэмээн олон нийтэд зарласан талаар яригдаж эхэллээ. Хэргийг дахин сөхвөл Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Атар-Өргөө” ХК сүүлийн жилүүдэд ашиггүй ажиллаж байгаа учраас нийт хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараахаа больсон, жижиг хувьцаа эзэмшигчдийг ТУЗ-д оруулахгүй байх, хувьцаат компаний сайн засаглалаар ажиллуулахгүй байх, санал өгөх, дэвшүүлэх бүх боломжийг боосон мөн Бэрэн группийхэний Атар Өргөө ХК-ний компанийн хэлбэрийг өөрчлөн ХХК болгох гэж байгаа нь тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн өрийн асуудалтай холбоотой талаар яригдаж, байгаатай холбогдуулан жижиг хувьцаа эзэмшигчид түр хороо байгуулан тэдний энэхүү увайгүй байдалд хяналт шалгалт хийлгүүлэх, төрийн зохицуулалт хийх тухай нэлээн удаан ярих боллоо. Учир нь “Бэрэн” групп Хөгжлийн банкнаас авсан хөнгөлөлттэй зээлийг авсан зориулалтын дагуу зарцуулаагүйгээр барахгүй, хувийн ашиг сонирхлын дагуу ашигласан байж болзошгүй нь өнгөрсөн 1 сард болсон нээлттэй сонсголын үеэр батлагдан одоо шүүхийн үйл ажиллагаа ид өрнөж байна.
Үндэсний ууган үйлдвэр “Атар-Өргөө” ХК-ийн танилцуулгад анх 1941 онд байгуулагдаж, 82 жилийн туршид талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ирсэн гэх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилогдсон ТУЗ-ийн гишүүд нь компанийн бодлогыг тодорхойлдог гэсэн байна. Гэтэл сүүлийн 15 жилд тэд нэг л ТУЗ ийн гишүүд бүтэцтэйгээр ажиллаж тэдний бодлого шийдвэр компанийн үйл ажиллагааг доголдуулж, 400 гаруй ажилтны амьдралыг сүйрүүлэхэд цаашлаад хэрэглэгчдэдээ амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж санал болгож чадах уу гэсэн эргэлзээ тээхэд хүргэж байна. Харамсалтай нь тэдний уг байдлыг шүүмжилж, санал бодлоо илэрхийлж, хамтдаа алдаа дутагдлаа засаж залруулан цаашид жинхэнэ хувьцаат компанийн жишгээр сайн засаглалтайгаар хамтран ажиллахыг хүссэн бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн санал бодлыг хүлээж авч сонсохыг ч хүссэнгүй ээлжит хурлаа ч хүч түрэмгийлэн хийлээ.
Сүүлдээ бүр Санхүүгийн зохицуулах хорооноос гарч буй үүрэг даалгавар, зөвлөгөөг уландаа гишгэж тэдний тушаал шийдвэрийг үл ойшоож Улмаар төрийн байгууллагыг авлига авдаг хэмээн баримт нотолгоогүй гүтгэж, үгүйсгэж байгаа нь тэднийг ичих булчирхайгүй, увайгүй нөхөд вэ гэдгийг илт нотлоод өглөө. Одоо хэр нь Хөгжлийн банкны асуудлаар шүүх хурал нь дуусаагүй мэлзсээр байгаа Бэрэн группийнхэн тухайн үед бүр Алтанхуягийн засгийн газрыг өөрсдийн эрх ашгийн төлөө хөдөлгөж байсан улс төрийн том дэмжлэгтэй уг компани одоо Санхүүгийн Зохицуулах хороог бас л чигчий хуруугаараа хөдөлгөнө гээд бодоод яваад байгаа юм биш биз.
Энэ улс чинь дүрэмтэй журамтай, иргэд байгууллагуудынхаа эрх ашгийг хуулиар хамгаалдаг шударга нийгмийг цогцлоохоор хөгжиж буй хууль засагтай орон гэдгийг санаж яваарай.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.178] 2023-05-22 10:45:51
Энэ түвдийн хуруу хумс хүрэхгүй газар алгаа
Зочин [192.82.90.114] 2023-05-22 06:17:24
Хүрэлсүх тэнгэрт тултал магтдаг компани ш дээ
Зочин [192.82.87.142] 2023-05-21 20:24:21
Ах нь Лхагвасүрэн гэж хүн амьд байхдаа ОХУ тай нягт харьцаатай байж Атар Өргөөг хөл дээр нь босгож Булганд тариа тарьж сайн авч явж байсан Ах нь өнгөрөад Бэрэнбарал гуайн нэрийг муугаар дуудуулж эхэлсэн дээ.
Зочин [192.82.74.153] 2023-05-21 18:01:23
ТЭР БЭРЭНГИЙН БАТТӨР БИЛҮҮ НЭГ ХАР БАРДААК, ЁСОЙ БҮҮҮЛГИЙН ЦААГУУР БҮДҮҮЛЭГ, ХОГИЙН ХАР БААС БАЙНА АА. БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЖИНХНЭЭСЭЭ ЭРҮГИЙН ЭЛЕМЕНТ
Зочин [64.119.24.154] 2023-05-21 17:56:39
Атар-өргөө олон жил Женкогийн байсан биз дээ. Бэрэн авах гээд женко баларч байна уу
Зочин [202.9.46.34] 2023-05-25 07:24:46
Андуураад байна. Олон жил Жeнко авахыг санаархаж яваа. Одоо нилээд шийдвэртэй хөдөлж эхлэх гэж байгаа бололтой. Бүх талх Жeнкогийнх болох ойртож байгаа бололтой
Зочин [66.181.179.163] 2023-05-22 10:06:54
талх чихэртэй андуураад бна уу
Zochin [66.181.161.246] 2023-05-21 17:04:34
Ene neg durem juram huuli tsagdaad zahiragdaggui beren giiheniig nom jurmand n oruulah tur zasag gej bna uu