ӨНӨӨДӨР: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” эрдэм шинжилгээний хурал болно
Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 25-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
МУИС-ИЙН ТӨВ НОМЫН САН
09:00 цагт: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
ЦӨМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ
10:00 цагт: Академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Мөн ойн хүндэтгэлийн хурал МУИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд 14:00 цагт болно. Утас: 94582204.
ТӨРИЙН ОРДОН
10.00 цагт: “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол эхэлнэ.
“ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00 цагт: Дэлхийн менторууд Монгол зочлох гэж буй талаар мэдээлнэ.
Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
11:00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн холбооны 95 жилийн ойн хүрээнд өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
11:00 цагт: Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргалын “битүүмжлэх” шийдвэр нь хэрэгт шалгагдаагүй “Эрдэнийн босго” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийг хохироож байгаа талаар хувьцаа эзэмшигчдын өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Утас: 88119849.
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ
11:30 цагт: ХАС банк олон нийтэд хувьцаа гаргаж буйг танилцуулах өдөрлөг зохион байгуулна.
Сэтгэгдэл