ӨНӨӨДӨР: “Шил” ажиллагааны хүрээнд зургаан тусгай сангийн талаар мэдээлнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 29-ний Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

09:00 цагт: “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн туршилтын талаар мэдээлнэ. Утас: 99145985.


“RAMADA” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын Азийн ээлжит уулзалт болно.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

09:00 цагт: Иргэн Д.Отгонтуяа Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ. /АТГ-ын үүдэнд/


ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

10:00 цагт: Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сан зэрэг 6 тусгай сангийн талаар мэдээлэл өгнө.


ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

10:00 цагт: "Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 91190988


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

11:00 цагт: "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хурлаар “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын талаар, "Нүүрс"-ний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжиж ирсэн эсэх талаар мэдээлнэ. Утас: 98980404


ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

11:00 цагт: “Монгол-Японы соёлын харилцаа" сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт болно.


ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

11.00 цагт: Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99997810, 99795099.


СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ ЭМНЭЛЭГ

14:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан урлагт суурилсан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн НАР” Арт терапи хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Урлагийн сэтгэл заслын кабинетын нээлт болно. Утас: 98299827


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.