БҮХ САНГААС ХУЛГАЙЛАГЧ НАРТ ЭРҮҮ ҮҮСГЭХ…
Сэтгүүлч Авиан Баатархуяг:
-
Бүх сангаас луйвардсан мөнгийг төлүүлэх ганц арга байна! Сангаас хуссан хүмүүст эрүү үүсгэчих! Бүгд төлөөд, сонгуульд нэр дэвшихийн тулд цагдаагийн бичиг авна! Гэжээ. Харин үүн дээр нэгэн иргэн сэтгэгдэлдээ
-
…цагдаагийн бичиггүйгээр дэвшчихнэ, эсвэл цагдаа дээр нь төлөхгүйгээр хаалгачихна ... Тэр талаар нь бид бараг оршуулж байхад нь мэднэ … гэв
Монголд санхүүгийн гэмт хэрэгт шууд эрүү үүсгэдэггүй зангирсаар, завхарсаар, замхарч дуусдаг хууль шүүхийн тогтолцоо бий. Өөрөөр хэлвэл дэлгүүрээс талх хулгайлсан хүүхэд улсаас төсөв тоносон авлигалчин хоёрт тэгш бус хууль үйлчилдэг. Зүй нь шүүх аль хулгай нь хохирол ихтэйг тогтоох үйл явц өөрөө асуудалтай. Эрх мэдэл, эд хөрөнгийн дор сөгддөг хуулийн тогтолцоотой цагт хэн ч ямар ч ухаалаг уриалга дэвшүүлээд хүлээж авахгүй гөлөрөнгө байдал үргэлжилнэ.
Хэдий буруутай буруугүйг тогтоох тогтолцоо Монголд хэтэрхий шударга бус ч ард түмний арай ядах амьжиргааг өөд татахыг төрөөс зохицуулахаар хуваарилсан сангуудын мөнгийг өөртөө завшигчид угааж цэвэрлэгдээд улс төрд үлддэг бурангуйтай эвлэрэхгүйгээр эрслэх эхний алхам нь элдэв санд нэр холбогдогч этгээдүүдийг сонгуульд нэр дэвших, төрийн албанд ажиллах, хилээр гарах… гэх мэтчилэн юун түрүүнд зохих арга хэмжээг шуурхайг авах юм.
Гол нь сан цөлмөгч бүх улс төрчдөд ижил тэгш эрс шулуун хандах л асуудал дээрээ гацах болов уу. “...Л.Оюун-Эрдэнэ авлигалыг элчлэх хэрээрээ олон дайсантай болж байна…” гэх “уянгын халил” сошиалд их үзэгдэх боллоо ч монголчууд цөм авлигалчдын бажигадалтад сэтгэл хангалуун тул Ерөнхий сайдад дайснаасаа илүү олон ард түмэн байгаа. Ийм нөхцөлд атгасан гараа чангалаад олсны үзүүрээ лавшруулаад байх хэрэгтэй. Эдийн засагт ч улс төрд ч уран нүүдлээрээ давамгайлвал ирэх сонгуульд бүү хэл энэ хэдэн жилдээ улс төрд манлайлах цаашид түүхэнд нэрээ мөнхлөх боломж дунд үеийн бүх улс төрчдөд бий.
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.226] 2023-06-06 05:33:39
Дашчийров сан, хийморийн сан, дөрвөн уулын сан хавиар ямар байгаа бол
Зочин [192.82.89.51] 2023-06-05 21:32:01
Ажнай Батэрдэнэ олон жил хулгай хийлээ ш дээ одоо тэгээд энэ өвгөнийг яах гэж бна даа эрхэм шүүгч прозурорынхоон
Зочин [192.82.80.231] 2023-06-05 17:20:32
МАН бүх хулгайн 90% ийг хийсэн гэж нэгэн сэтгүүлч нэгэн нийтлэл бичиж нэгэн сайтад байршуулжээ.Дүгнэлт хийсэн чинь ихэнх хулгай МАНын цагаан ордон чиглээд байсан нь үнэн илтгэж байлаа. Бүр нүүрсний МАФИ , болтолоо хөгжсөн байв.Яг ЖДҮХС г жигд хувиарлаад МАНын УИХдахь 49 гишүүн албан тушаалын байдлаа ашиглаж авсан шиг юм болгожээ. За бараг бүх санг
Зочин [150.129.140.213] 2023-06-05 13:33:31
Зээл бол хулгай дээрэм биш. Зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа нь асуудал. Энэ сангууд яагаад одоо болтол зээлийнхээ хойноос хөөцөлдөдгүй байса юм бэ?
Tea [150.129.140.211] 2023-06-05 11:20:21
МАХН-ын дэглэмийн үеийн шиг Ардын хянан шалгах нь ажиллахгүй болохоор МАН-ын ЛУЙВАРЧИД толгойд гарч намынхаа нэрээр ТӨРийг цөлөмж байгаа юм. Одоо бүр ҮНДСЭН хуулийн аргаар ЦӨЛМӨХ ажилдаа шуударлаа. Энэ 76 дахин сонгогдохгүй нь тодорхой болохоор ЖАГСААЛТААР оруулах хувилбар руу шилжлээ... ТЭГЭХгүй бол МАН улс төрийн давцангаас буух нь тодорхой байна шүү дээ...
Харагдаач. [66.181.160.89] 2023-06-05 10:57:28
Одоо чинь муусайн гэмт хэрэгтнүүдийг ялд татах нь "хүнлэг бус" гэж үзэгддэг болчихжээ. Монголын төр чинь жигтэйхэн хүнлэг төр учраас тэдэндээ халдахгүй, яаж ийж байгаад л аргалаад өнгөрөхийг хичээнэ. Үгүй гээч.