21 тэрбумаар хар машины программ шинэчлээд сонгууль шударга явагдах уу?
ТББХ-ны 2023 оны 5 сарын 31-ны өдрийн хуралдаанаар СЕХ-оос программ хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд 21 тэрбум төгрөг шаардлагатайг онцолсон бол УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийг шударга явуулахын тулд хар машины асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэж протоколд тэмдэглүүллээ хэмээн 24tsag.mn/a/216577 лхагва гарагт мэдээлэв. Харин иргэд эдийн засаг, иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт гараагүй, авлигалын асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй үед их хэмжээний мөнгийг зөвхөн программ хангамж худалдаж авахад зориулах нь буруу хэмээн шүүмжилж байна.
Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулийн нийт зардал л 16 тэрбум ба үүнээс 2,3 тэрбум нь хар машины шинэчлэлд зарцуулагдаж байв. Зардал хэчнээн өслөө ч 21 тэрбумд хүрэх эсэхийг зохих албаныхан тогтоож, нарийвчлан мэдээлэх болов уу.
Араасаа хэл ам олныг дагуулж өдий хүртэл шуугиан нь намжаагүй шахам хар машины техникийн ажиллагааг зохих хууль журмаар хяналттай, сонгуулийн булхай луйврыг ч зүй ёсоор эмхлэх шаардлага урган гарлаа. Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдах хэдий ч бүх эрх нэг намд дангаараа байгаа цагт тэнцвэр алдагдаж хууль тогтоомжийг биелэлт хангалтгүй түвшинд байх вий гэсэн хандлага их.
Сэтгэгдэл
fhbggwxwiv [109.70.100.65] 2024-11-06 10:07:35
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ojuffatjgd [109.70.100.65] 2024-11-06 10:07:34
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [66.181.187.76] 2023-06-06 02:52:08
Улсын бүртгэлээ цэгцэл, тэгээгүй цагт юун сонгууль, төрийн эрхийг ... авсан болно.
зочин [64.119.20.200] 2023-06-05 23:44:32
Хайран мөнгө, яах гэж юуны төлөө 21 тэрбум төгрөг төлнө вэ? 21 тэрбум төгрөгөөр хэдэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сувилал барих боломжтой вэ? Ямар ч тохиолдолд МАН ялсан гээд программчилчихдаг юм байх даа? Хуудас нэмдэг гэсэн биз дээ? Сонгуульд итгэхээ болиод удаж байна аа, сонгууль ёстой бохир, огт худал шоу юм биш үү?
Зочин [103.57.95.130] 2023-06-05 21:00:39
Шинэ парламентын ордон барина гэвэл эсэргүүцнэ шүү!
Зочин [45.117.35.6] 2023-06-05 19:32:12
Хар машин хэрэггүй гээд байгаашдээ юун 21 тэр бум!! ер нь бид санал өгөх үү итгэлгүй л бнашүү болдогсон бол та хэдийн дээр нэг юм болоод пад гээсэй .ард түмэн эсэргүүцээд байхад хүчээр өөрсөндөө зориулж үндсэн хуульд гар дүрсний чинь төлөө бурхан цээрлүүлээсэй
Зочин [66.181.191.35] 2023-06-05 17:39:37
Сонгуулийн хар машиныг авч байхаар хотын авто замыг засдаг болоосой. Хогоо дахин боловсруулдаг ангилан ялгадаг улс болох юмсан. Дөрвөн жилд нэг удаа ашиглах уу өдөр бүр хэрэгтэй зүйлд зарцуулах уу. Ер нь яагаад сонгуулийн хар машин гэж...
Иргэн [192.82.74.243] 2023-06-05 15:43:31
Гараар тоолох , сонгуулийн материалуудыг нууцлахгүй байх
Зочин [202.21.124.132] 2023-06-05 11:47:43
Гараар тоол эс тэгвэл сонгуульд оролцохгүй давалгаалцгаая
Зочин [66.181.182.205] 2023-06-05 11:30:02
наад хар машинуудаа буцааж өгөөд төлсөн их мөнгөнийхөө хагасыг ч болтугай олж аваа, дахиж гадны ийм хэнд ч хэрэггүй хог бүү авч бай, хайран мөнгө
Батаа [66.181.161.73] 2023-06-05 10:20:44
2сая хүрэхгүй саналыг гараараа тоолчихноо.21 тэр бум хүүхдүүддээ өгчихөө.Цалингаас цалингийн хооронд амьдардаг би гэхэд л 9% хувьд багтаж хүүхдийн мөнгөө хасуулчихсан. Би баян юм бол үлдсэн 91% нь бүүр хэцүү бгаа юм биш үү. Надад ч гэсэн хүүхдийн мөнгө нэиэр болдог шүү.21 тэр бум төгрөгөө монголын хүүхдүүдэд өгьеөө. Цөөхөн санал тоолоход сүржигнэх хэрэг бна уу.
Зочин [103.212.119.63] 2023-06-05 14:40:07
Зөв