ЛУ.ГАНТӨМӨРИЙГ НАМЫНХ НЬ ГИШҮҮД ОГЦРУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ МАГАДГҮЙ

Aдмин / Улстөр

Ардчилсан нам удаан хугацааны муужралаас ангижирч арай гэж даргаа Дээд шүүхэд бүртгүүлсэн ч процесс нь хууль ёс хийгээд ардчилсан зарчим, намынхаа үндсэн дүрэм журамд нийцэхээргүйгээр үл барам Боловсролын сайдаар ажиллах явцдаа нэр холбогдсон асуудлууд нь баримттайн дээр эрх баригчдын сөрөг хүчнээ өндийлгөхгүй тактик ч нөлөөлж сэхэхээргүй цочролд ороод мөдхөн хуулийн байгууллагаар шалгагдаж, мэдээлэлд ойр байдлаа ашиглан өөртөө давуу байдал үүсгэх, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх мэтийн эрүүгийн үндэслэлүүдээр байцаагдах болов уу.

Хэдий хүнд байдалтай ч Ардчилсан нам Монголын төрийг түшилцэх тулхтай намын хувьд тулгарах саад бэрхшээлийг даван туулах өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, засаглалын тэнцвэрийг хадгалж, төрийн дархлаа болох чиг шугамаа алдахгүй хүч хангалттай бий.

Хэдий 8 жил дараалан хэт цөөнх байхаас өөр аргагүйдсэн ч орон нутагт 8 аймагт олонх болохоор бас ч арга нь мухардах болоогүй ардчиллынхан ялангуяа Ардчилсан намыг өлгийнөөс өндийлгөсөн олон мянган гишүүд нь итгэл найдвараа чанга атгаж, зарчимдаа яс үнэнч хэвээр л байгаа. Өнөөгийн нөхцөлд эрх баригчдын авлигалаас бусад улс төрийн үйлдлүүдийг шууд туйлшран буруутгах аргагүй. Ямар ч улс төрийн хүчин сөрөг намаа эрх барих ээлжид дээрээ намнахыг л хичээдэг.

Өөрөөр хэлбэл Ардчилсан намын лидерүүд нь хүнд үед жирийн гишүүдтэйгээ үзэл санаа, үйл хэргээ нэгтгэх аваас уг нь эрх баригчдын ил цаламнаас мултарч, нийгэм эрүүлших хэцүү биш л баймаар.

Саяхны шуугианаар угаасаа 200 мянган гишүүдээсээ бус 200 хүрэхгүй ҮБХ-оор сонгогдсон Лувсаннямын Гантөмөрийг огцруулахаар аймаг дүүргийн намын хороод гарын үсэг цуглуулаад эхэлсэн гэх мэдээ улс төрийн хүрээнд чих шуугиулав. Арга ч үгүй биз эрх баригчид аль хэдийн Үндсэн хуулийг дайлаар мордчихоод өдгөө сонгуулийн хууль руу ханцуй шамлан орохтой зэрэгцэн МАН-ын даргын толгойгоо өргөх цаг үед салхины эргэлтийг тааруулан улс төрийн анхны мэдэгдэхүүнтэй хэн ч лидерээр зангидагдаж, үзэл санааныхаа хүчээр шалдан ч атугай заримдаа ялсаар ирсэн Ардчилсан намыг өөд татахаар зүтгэлгүй дээ.


Сэтгэгдэл

irgen [202.9.40.230] 2023-06-10 08:15:07

MANAN hulgaichuud shig nuuren deeree shir naagaagui bol eeree zailah bhaa.17 nastai ohiniig nuurs amragaa bol guij bsan hun yaj bodson ch nam mam gelgui gertee suusan deer.Battulgiig yaj MAN havchij.AN gargaj irlee.EK bolohod n 2 dahij sanal huraasan ch 1r garch blaa.Battulga bol ene tsagiin baatar.ner tsever.tulhtai.popchinguudtai adilgui hun Bayrtsogtiig deerees zahialj bsan gesen.icheesei.

Зочин [202.55.188.44] 2023-06-10 03:21:53

Ардчилал нэрээр бүхнийг цөлмөсөн гуйранчдаас одоогийн доройтол эхлэлтэй.

Зочин [202.21.107.49] 2023-06-08 12:05:27

Охин гээд байгаа тэр нэг юмных нь байж байгаа царай гэж авах юм алга лэймбо ч унаж үзээрэй ч гэх шиг хулгайч новшнууд

Зочин [66.181.161.225] 2023-06-07 18:13:21

Гантөмөр өөрөө өргөдлөө өгөөд огцорчихвол дээр дээ. Тэрнээс одоо Гантөмөрийг хүмүүс байдаг л нэг хулгайч гэж хүлээн авч байна.

Зочин [202.9.46.221] 2023-06-07 16:57:39

Ардчилал хэтэрвэл анархизм болно. Коммунизм хэтэрвэл дарангуйлал болно. Тиймээс ардчилал коммунизм хоёрын балансыг барих нь чухал.

₮зочин [66.181.178.225] 2023-06-07 16:42:47

аан энгэвэл ч АН ыг дугуйлж болох юм түүнээс шаамий хулгайчтай намд өгснөөс МАНыг дугуйлмаар байна шүү

Зочин [202.126.88.186] 2023-06-07 18:21:49

Уул нь дэмий л дээ. МАН хор найруулж өөрсдийнхөө хүмүүсийг үлдээж, сөрөг хүчиндээ аль муухайгаа тохож байгаа хэрэг шүү

Гантөмөр- урд насны үйлийн үр.Энэ нам мэдлэгтэй залуу үеэр солигдох агшин маш хүнд үе [122.201.21.205] 2023-06-07 15:04:35

Зочин [122.201.21.205] 2023-06-07 15:21:51

Оюун эрдэнэ ЕС ийн явуулж байгаа зарим бодлогыг дэмжээд Хамтраад ажиллабал жинхэнэ утгаараа Монгол ялах байх.

Зочин [122.201.21.205] 2023-06-07 15:13:08

90 оны улсын өмч дээрэмдсэн кулиганууд одоо улсаасаа баян болчихсон байгаа. Тэд нарын арга эвийг олох хэцүү. Аргалж байгаад ЕСайд болох нь чухал..Гүйцэтгэх эрх мэдэл авсны дараа АН ыг жинхэнэ утгаар нь байгуул. Тэр олон эвсэл бүлэглэлийг устгах хэрэгтэй.

Зочин [202.131.227.82] 2023-06-07 14:34:26

Больж үз. МАН дотоод тэмцлээ дийлэхгүй байж бусдыг хагалан бутаргана айн

Зочин [103.229.122.154] 2023-06-07 19:21:18

Гантөмөр боловсролоос хамгийн цөм идсэн сайд. Тэр сургуулийг нь очоод хар. Тэгээд гүйцээ. Үеэл ахаа санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар дагуулж ирээд идсээн.

Зочин [124.158.65.74] 2023-06-07 14:44:20

өөрийн алны бөөсөө ал бөгсний тарвагаа??

Зочин [66.181.190.14] 2023-06-07 13:24:05

Яаж ийм даргатай сонгуульд орох вэ дээ

зочин [202.179.26.109] 2023-06-07 12:43:26

Ардчилал гэдэг үгийг өмчилчихсөн тэнэг, шуналтан, авилгачин, дээрэмчдийн бөөгнөрөл. Өөрсдийгөө хорвоод хосгүй гээд ойлгочихсон дээрэмчид, үнэхээр авилга дээрэмдээ хосгүй шүү. Хөөрхий эртний хэдэн үлэг гүрвэл өвөө нарынхаа үгнээс гардаггүй, нөгөө хэд нь хэн ч байсан эзэрхийлж байдаг, залуучууддаа дэмждэггүй юун ардчилал айн ккк. Өөө тийм бас өвөө нарын хүүхдүүд, үр удмаараа ноёрхчихсон тэнэг нам, энэ тэгээд ардчилал уу???

Зочин [192.82.88.55] 2023-06-07 12:55:22

Яг үнэ хө

Зочин [66.181.184.104] 2023-06-07 12:19:52

Үг үилдлээ үтэр түргэн хии !

Зочин [202.9.40.227] 2023-06-07 11:38:46

Ардчилсан нам дотор ардын намын гар хөлүүд бна шүү. Энэ намын гишүүн бүр амаа хамхиж сонгуульд нэгдэж орж үз ялалтын дараа үгээ хэлээ

Зочин [66.181.161.201] 2023-06-07 11:15:29

ЛУ Гантөмөр монголын ухамсарт масс ард түмэнд 100 хувь таалагддаг

Иргэн [192.82.76.138] 2023-06-07 11:04:04

Өөрөө огцороод -Дараагийн хүндээ Тамга Тэмдэгээ хүлээлгээд өгсөн нь дээр дээ Гантөмөр өө ??????!!!!!!!

Zochin [66.181.161.122] 2023-06-07 10:55:38

AH daragaar Batsuri.Gvndalai etriigel songmoor bga yum da bolhgvi bol

энх [43.228.129.40] 2023-06-07 10:42:51

Л Гантөмөр намаа удирдаад явж чадна

zochin [124.158.90.7] 2023-06-07 10:33:19

Z.Enkhboldiin yavuulga

Зочин [66.181.161.35] 2023-06-07 10:29:10

С.Ганбаатар АН дарга болго бусад нь бол баялагт шунасан гадны гар хөл урвагч хулгайчууд

Зочин [66.181.161.131] 2023-06-07 10:34:24

Хаха шаалдаа Бадмаа

хотын иргэн [202.131.245.69] 2023-06-07 10:24:20

Гантөмөр нь өөрөө огцрох хэрэгтэй. Сонгуульд оролцоход сая илэрсэн луйвар нь шууд нөлөөлнө. АН-ыг улам бүр муухай нам гэдэг ойлголтыг хүмүүст өгч байна. АН-ын дарга хийх гишүүн зөндөө байгаа ш дээ. элдэв муу юманд нэр хутгалдаагүй маш цэвэр, боловсрол сайтай, хүмүүжилтэй хүнийг гарагж ирэх хэрэгтэй.

Зочин [192.82.67.180] 2023-06-07 10:23:13

Хэрвээ ингэвэл АН дууслаа

сумын иргэн [202.131.245.69] 2023-06-07 10:27:04

АН өөрөө их олон ардчилсан үзэл баримтлалтай намуудын нэгдэл тул эдний намыг янз бүр болоход хүмүүс хүлээн зөвшөөрдөг нэг онцлогтой. Харин муу үйл хйисэн иймэрхүү хүмүүсээ эрх мэдэлтэй гишүүнчлэлээс нь шуурхай зайлуулж байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд ингэж ажиллаж чадаагүй тул УИХ гэх мэтэд олон суудал авч чадсангүй. Ан дуусна гэж байхгүй, харин өөр намууд салбарлаж үүсэж болох юм.

Зочин [192.82.68.187] 2023-06-07 10:17:33

За энэ ч маш зөвдөө зөв.

Зочин [66.181.161.211] 2023-06-07 10:08:54

АН хогийн нам.

Зочин [192.82.76.138] 2023-06-07 11:04:42

за тэнэгт МАН ийн тэнэгүүдээ хэл малаа !!!!!!


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.