“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ. Дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ.

Илон Маск Ерөнхий сайдтай цахимаар анх удаа уулзаж буйд талархал илэрхийлээд баялаг түүхтэй Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа Монголд зочилно. Монголд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форум ноён Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.209] 2023-06-07 16:18:31

Уул санаа их зөв санаа хамгийн гол нь бүх түүхий эд нь манайд байгаа тул давуу талтай. Гагацхүү хууль эрх зүй , татварын бодлогоо эерэгээр сайнаар нөлөөлөхөөр болговолч ороод ирсэн цагт э/з энэ тэр асуудлууд амархан сайжрах байхдаа

Зочин [202.126.88.98] 2023-06-07 13:17:40

Starlink ni yu bolson yum boloo. Manaih shig zeluud gazar mash heregtei ed shuu

zochin [202.126.88.98] 2023-06-07 11:02:59

ajlah huchgui Saihan zaluuchuudaa gadagshaa huuguud gargatsan Humuus iim l ulger yarih gj dee huurhii ta nariig delhii sain medne iim ih bayalagtai murtluu 3han saya hunee tuiliin yaduu amidruulj chaddag ta nartai delhiin shildguud yu gj hamtrah ve? Dee ta nar l bugd gadagshaa yavchval ene uls uuruu mandan badraad l yavchina

haha [202.126.90.81] 2023-06-07 10:34:58

hahaha gants muu mashin hiideg companianii hedhen shirheg huvitsaa shig ediin zasagtai ch baih gejdee

Зочин [202.170.73.226] 2023-06-07 10:32:07

Xaxa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.