УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД НАРАА ГЭР ХОРООЛЛУУДААР ОРЖ, ХӨДӨӨ ЯВЖ МАЛЧДЫН АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦ

Aдмин / Улстөр

Бүлт үсэрч, цээжээ дэлдэхээс хэтрэхгүй Монголын төр дэх эрх баригч хүчнийхэн хулгай авлигалын хэрэгт хамгийн түрүүнд бөөн бөөнөөр нэр нь холбогддог хэр нь бодит байдалтай газар дээр нь танилцаж иргэдийн санал бодлыг гэр дотроос нь цайг нь ууж, хоолыг нь амталж байгаад чин сэтгэлээсээ сонсдог нэг ч гишүүн алга. Тэд тойрогтоо ханаас ч юм бурхны илгээгдсэн элч шиг тэнгэрийн амьтад залрахдаа өглөгийн эзэд ,өрөвч гэгээн сахиусан тэнгэрүүд шиг дүр үзүүлээд замхардаг хуурамч.

Хэдэн жил хямралын нөлөөгөөр үмх махаа хэмжиж, идэх будаагаа тоолох шахаад байгаа өрхийн амьжиргаа ямар хэмжээнд тулчхаад байгааг төрд залрагчид, улс төрд нөлөөлөгчид хэмээн өөрсдийгөө дөвийлгөх шахаж дэлхийн тэрбумтан шиг аашлах мөртлөө хамгийн их өвчлөл ядуурал тэгш бус байдлыг улам өөхшүүлсэн албан тушаалтнуудад харуулмаар.

Сая хүүхдийн баярын үеэр идэх хоолгүй хүүхэд төчнөөнөөр гуринхалж, мөдхөн л угаартаж өчнөөн ард түмэн алтан амиа алдацгааж байхад ҮАБЗ ямар нэг дорвитой арга хэмжээ авалгүй, хийж байгаа ажил нь сонгуульд л зориулагдахаас бодит байдалтай нийцэх оновчтой, ирээдүйн урхгийг арилгах төлөвлөлттэй байж чадахгүй байна. Хар цай ууж хатсан боорцог жамирангаа хатангиршиж байгаа олныхоо бор амьдралтай танилцаж нүдээр үзэж, гараар барих эрхэм одоогоор төрд алга.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.130] 2023-06-09 00:00:43

Мангар сэтгүүлчид ээ, эхлээд "сайд нар аа" гээд зөв бичээд сурчих!

Зочин [103.57.95.130] 2023-06-08 23:59:59

Мангар сэтгүүлчид ээ, эхлээд "сайд нар аа" гээч зөв бичээд сурчих!

Зочин [139.5.216.103] 2023-06-08 20:55:19

Энэ хороондоо дарга хийх хэрэгтэй

Irgen [103.229.120.92] 2023-06-08 17:36:01

Ene oyunchimeg gedeg balai avgaig dahij songoj bolohgui shuu

Зочин [122.201.26.210] 2023-06-08 13:10:30

улсын их хурлын гишүүдийг орон нутагт болон дүүрэг нийслэлд явуулахдаа гэнэтийн байдлаар очиж шалгаач ээ урьчдчилан хэлж бэлдүүлдэг. тусгайлан айл гудамж хороогоор явдаг ,нэг их л том амьтан угтуулж үдүүлдэг байдлаа болимоор юмаа, захын айлуудаар ороод үзээч. Мянгат малчинид очоод хажуу айлаар нь орооч. Хөдөө байгаа алслагдсан бор гэрээр нэг ороод гараач ээ. Сургуулийн цэцэрлэгийн үйл ажиллагааг гэнэт ороод үзээч. гишүүд дарга нар бэлтгүүлсэн газраа хэлүүлэх хүмүүсээ бэлдгүүлчихээд очдог шү дээ. Зүгээр явж байгаад нэг гудаманд шууд иргэдийг цуглуулаад яриад үз. сумын соёлын төвөөр нь хэлэлгүй орж үз. бодит байдал ямар байгааг хар. шөнийн цагаар захын хотын хорооны айлуудын гадуур яваад үз. Гэрээр нь ор. Усгүй түлшгүй. тоггүй орчин угтана. Тэгээд хийсэн ажил чинь хийх ажил чинь харагдана.

Зочин [122.201.21.165] 2023-06-08 12:14:28

Хөөё тэр УНДРАМ , АНАНДБАЗАР нарыг манай хороолол уруу битгий явуулаарай даа.Хүүхдүүдэд муу сүүдэр тусчихнаа

зочин [202.9.40.5] 2023-06-08 10:24:12

хөгийн сэтгэхүйтэй хөгийн гарууд ш дээ

Зочин [202.126.88.90] 2023-06-08 10:01:59

100 k ogood l sanal miniih......

Зочин [202.9.46.23] 2023-06-08 09:47:55

Эзэнгүй төр, эзэнгүй ард түмэн .,.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.