ГОВЬ ЭЗЭНТЭЙ ШҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА

Aдмин / Улстөр

Өчигдөр буюу 2023 оны 6 сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын бизнесмен Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцохдоо “Говь нутаг бол өвөлдөө их хүйтэрдэг, хавар намартаа элсээр шуурдаг, хүн амьдрах нөхцөл хүнд учраас Мар гарагийн аялал жуулчлал хөгжүүлэх сонирхлыг татах байх...”гэсэн нь Монголд хүн амьдардаггүй шахам цөл, говь байна тэрийг ашиглаж, аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлээч гэх агуулга санааг илэрхийлэв ч цаагуураа тэнд амьдардаг малчид, иргэд, ард түмнийг хүн амьдрахад таагүй нөхцөлд тэсвэрлэгчид гэх буртагтай өгүүлэмжийг давхар илэрхийлэх шахсан нь өрөөсгөл юм.

Улсын Ерөнхий сайд хүн гадаадын бизнес эрхлэгчтэй уулзалт хийж байгаа бол улс орноо аль болох муулахгүй, зовлон тоочихгүйгээр эвтэйхэн ажил хэрэгч байдлаар хандлагаа илэрхийлэх байсан уу. Энэ талаар сэтгүүлч Б.Пүрэв өөрийн цахим хуудсандаа “Бүдүүлэг үйлдэл... Ерөнхий сайд Оюун-эрдэнэ тэрбумтан Элон Масктай видео уулзалт хийхдээ нууцаар баахан бичлэг хийчих вүү дээ⁉

Тэгээд тэр бичлэгээ орон даяар цацаж, реклам хийж нтр. Zoom уулзалтынх нь үеэр бичлэг хийж байгааг Элон Маск мэдээгүй байх. Яагаад гэвэл зураглаач нар нь харагдахгүй газар байрласан. Энэ бол бүдүүлэг үйлдэл. Аливаа ажил хэргийн уулзалт хаалттай болдог. Харин дараа нь хамтарсан мэдэгдэл, хэвлэлийн хурал хийдэг. Дээр нь Ерөнхий сайд хүн Монгол орныхоо говь нутгийг онцгүй л дурдаж байна даа.” Хэмээжээ.

Хөгжингүй эдийн засагтай орны бизнес эрхлэгчтэй цахимаар ч болов уулзалт хийж, боломж эрэлхийлэх нь сайн ч хэт чамирхах гээд нүд рүүгээ хуруугаа хийж яаж болох вэ. Монгол хэдхэн зуун жилийн өмнө л дэлхийн жишиг эзэнт гүрэн төдийгүй манайх руу олон зуун хаад ноёд өнгөтэй өөдтэйгөө барьж гүйлдэн арга саам эрэлхийлж хөгжлийн гарц заалгахаар зүдэрдэг байсан бахдам түүхтэй, баялаг туршлагатай, цараа томтой, ухаан уужуу өвөг дээдсийн үргэлжлэл гэдгээ мартамгүй. Говь эзэнтэй Ерөнхий сайд аа. Гагцхүү төрийн бодлого дутуу байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.40] 2023-06-09 10:09:47

Тийм байж болно.хартн элсэн доор нь их эрдэнэс байх вий.гадны хөрөнгө оруулалт орж ирэг лдээ тэр элёэн цөлийг юуг нь харамлаад бган.хүн амьдардаггүй говь зөндөө л бгах ш дээ

Зочин [139.5.218.36] 2023-06-08 17:10:54

Эзэнгүйшт, хүн амьдрах боломж бараг байхгүй

Зочин [66.181.178.135] 2023-06-08 16:00:23

Ухаангүй ноёд нэг ийм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.