ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРД МӨНГӨ ӨГӨХ, ӨНГӨРСӨН ХУГАЦААНЫХЫГ НЬ НӨХӨН ОЛГОХОД НИЙТ 167 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Aдмин / Улстөр

2023 оны улсын төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгох гэж байна.

Энэхүү төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа нар УИХ-д өнөөдөр өргөн барилаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Нэг их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний

  • 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулагдана.
  • Ахмад настны тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг
  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, мөн өнгөрсөн хугацааныхыг нь нөхөн олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдлээ" гэв.

Түүнчлэн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 187 тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсвөөс нийслэлийн төсөвт хуваарилж байгааг тэрбээр мөн хэллээ.

Харин зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ.

Дээр дурдсан таван чиглэлд төсвийн тодотголыг зарцуулснаар нэг сая гаруй хүнд үр дүн нь хүрнэ гэж тооцсон байна.


Сэтгэгдэл

rldrbztalf [107.189.8.238] 2024-10-23 08:08:15

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

fpjqtodcwo [107.189.8.238] 2024-10-23 08:08:13

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

зочин [202.9.40.5] 2023-06-08 15:49:05

инээдтэй хөгийн юмаар боож кккк дараа нь сүртэй ,,,,,

Зочин [202.131.227.82] 2023-06-08 14:40:37

хүсэлтээ хэрхэн гаргаж өгч байгаа юм болоо. Емонгол дээр гаргах боломжгүй юм билээ. Худлаа л юм шиг байгаа юм даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.