Д.ТОГТОХСҮРЭН: ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИГЧДИЙН СУРТАЛЧИЛГААГ ЗӨВХӨН НАМ ЭВСЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ХИЙНЭ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс асуулт асууж, хариулт авав.
- Намын жагсаалтаар дэвшигч дотор муу нэртэй хүмүүс орж ирэхийг хэрхэн хориглох вэ?
- Жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг зөвхөн нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь хийнэ. Ингэхдээ гурав хүртэлх хуудсаар сурталчилгаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч өөрөө сурталчилгаа явуулахгүй бөгөөд тухайн нам нэр цэвэр хүмүүсээ танилцуулж, санал авах юм. Улс төрийн намын тухай хуульд жагсаалтаар нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, шалгаруулалт зэрэг нарийн зохицуулалтыг оруулна.
- Малчид, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн төлөөллийг хэрхэн оруулах вэ?
- Ажлын хэсгийнхэн ярилцаж байгаад хуулийн төслийн 29.10-т нийгмийн бүлгийн төлөөлөл, оролцоог хангана гэсэн өгүүлбэр оруулсан.
- Сонгуулийн зардал хэт өндөр учир мөнгө ихтэй хүн сонгогдох магадлал өндөр. Үүнийг яаж зохицуулах бол. Ялангуяа ухуулагч нарын тоо, цалинг анхаарах хэрэгтэй. Хөдөө суманд гэр бүлийн хүмүүс хоёр өөр намын ухуулагч болсноос үүдэн улс төржилт ихэсдэг?
- Сонгуулийн зардлыг нийтдээ 40 гаруй хувиар бууруулах боломжтой гэж үзсэн. Хамгийн их зардал гардаг ухуулагчийн зардал болон зурагт самбарын зардлыг бууруулна.
- Өмнөговь аймгийн хувьд газар нутаг, хүн ам, эдийн засгийн цар хүрээгээрээ бусад аймгаа тэргүүлдэг. Тэр хэрээр сонгогчдын төлөөлөл байх ёстой гэж иргэд хэлж байна. Үүн дээр ямар өөрчлөлт орох вэ?
- Нэмж хоёр тойрог байгуулах, мандат хуваарилахтай холбоотой асуудал нь одоо мөрдөж байгаа хуулийн арванхоёрдугаар зүйлд заасны дагуу сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ дээр шийднэ. Тиймээс ирэх жилийн нэгдүгээр сарын сүүлчээр уг асуудлыг УИХ дээр шийднэ. Ингэхдээ аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргааны нэгж, байршил зэргийг харгалзан тогтоох зарчимтай. Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо хууль батлагдсаны дараа саналаа бэлтгэх юм.
Сэтгэгдэл
Зочин [172.59.113.208] 2023-06-12 01:16:25
Хатан ээж : Ануужин : Ундрал нар орно биз дэ.. даргаа .. маш сайн ажиллаж олон түмнээ баясгаж байгаа шүү
smkmkplobydlmcrjmzgvx https://www.msi.com 4343377 [185.192.70.11] 2023-06-08 18:58:44
smkmkplobydlmcrjmzgvx https://www.msi.com