ӨНӨӨДӨР: "ICT EXPO-2023" арга хэмжээний нээлт болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 09-ний Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ

08:00 цагт: Монголын сэтгүүлчдэд тамхины хяналтын бодлогын талаарх олон улсын туршлагаас танилцуулах “Тамхины хяналтын бодлогын олон улсын туршлага” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Утас: 99008498


"УЛААНБААТАР" ЗОЧИД БУУДАЛ

08:30 цагт: “Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”-ийг тохиолдуулан магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 88008026.


“БЛЬЮ СКАЙ” ЗОЧИД БУУДАЛ

08:30 цагт: “Дэлхийн худалдааны хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлгийг Үндэсний итгэмжлэлийн төв, Экспортыг дэмжих төсөл, НҮБ-ийн Юнидо байгууллагаас хамтран зохион байгуулж байна. Утас:99018945.


МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

08:30 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Шинэ сэргэлтийн бодлого: Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно.


ХОЛИДЕЙ ИНН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт (МБСТС)-ын үндэсний хоёрдугаар форум болно. Утас: 88444121


“КОРПОРЭЙТ КОНВЕНШН” ТӨВ

09:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын чуулган үргэлжилж, тээвэр логисикийн салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнөнө.


ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: "Барилгын материалын үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал" форум болно. Утас: 11-320965


UG ARENA

12:00 цагт: Төрийн бүтээмжийн үндэсний хорооны үйл ажиллагааны хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санаачлагаар нэвтрүүлсэн Үндэсний судалгааны нэгдсэн платформын нээлт болно. Утас: 95104869


ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

14:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн "ICT EXPO-2023" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.