ӨНӨӨДӨР: Алтай хотхоны оршин суугчид жагсаал зохион байгуулна

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 12-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

08:30 цагт: Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулна. /“Даймонд” хурлын танхим/


ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

08:30 цагт: Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” сэдэвт форумыг зохион байгуулна. Утас: 99019993, 99559501


АЛТАЙ ХОТХОН

11:00 цагт: Алтай хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж жагсаал зохион байгуулна. /Тус хотхоны зүүн талд/


ТӨРИЙН ОРДОН

11:00 цагт: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг нар манай улсад зургаадугаар сарын 12, 13-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. /Төрийн ордны 2 давхар туурган хивсний дэргэдэх студид/


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

11:30 цагт: "Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалагчид хэвлэлийн хурал зарлалаа. /НЗДТГ-ын үүдэнд/


МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

15:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаатай танилцах уулзалт болно.


Сэтгэгдэл

Зочин [192.82.87.136] 2023-06-12 16:30:20

Сургалт семинар хийсэнээрээ бол хөгжихөөр боллоо

Зочин [64.119.22.236] 2023-06-12 09:17:22

altai hothon, stadionii hajuugiin bairnuud geh met balai gazraas yah gej bair avdag yum be. uursudduu gai udah durtai yumaadaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.