ТАВАНТОЛГОЙГ ЗАРАХ САНААРХАЛТАЙ БҮЛЭГЛЭЛ ДАХИН ИДЭВХЖСЭН ҮҮ?
Саяхан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар БНХАУ-ын иргэдтэй тодорхойгүй байдлаар уулзалдсан асуудал хэвлэлээр шуугиулсан. Тэр үүнээс өмнө “ …Хил рүү төмөр зам тавих нь хамаагүй ашигтай байхад тэс хөндлөн төмөр зам барьчхаад тэнэглээд байдгаа больчихвол Монголын жижиг эдийн засаг дороо өндийгөөд ирнэ…” гэж ярьжээ. Гэтэл Монгол улс урд хөрш рүү төмөр замаар, машинаар аль хэдийн өч төчнөөн тонноор нүүрс зөөгөөд байхад л эдийн засаг өлбөгөр, сулбагар хэвээр удсан. Яран дээр шарх гэгчээр урд хилд ойр сайн чанарын нүүрсний хамгийн томоохон орд Тавантолгойг тэр үеийн төр засгийн удирдлагууд УИХ-аар ч хэлэлцэлгүй хуйвалдааны аргаар зарах гэж байсныг тухайн үеийн нэр бүхий улс төрчид, Монголын Ардчилсан Холбооны эгэл жирийн олон мянган гишүүд чээжээрээ хамгаалж үлдээсэн нь нь өдгөө хүн бүрт эзэмшигдсэн 1072 хувьцаа бөгөөд урьд нь уул уурхайн баялаг ард түмний мэдэлд бодитоор очиж байгаагүйг өөрчилсөн түүхэн үйл явдал болсон юм.
Тодорхой хугацаанд намжмал байсан төмөр зам, Тавантолгойн нүүрсний асуудлыг өдгөө мөн л нэр бүхий хүмүүс сөхөж тавиад зогсохгүй тусгаар улсын баялгийг гадныханд 100 жилээр өгөх гэснийг болиулсан хүмүүс рүү хүчтэй сөрөг мэдээллээр дайрч довтлох боллоо.
Ч.Хүрэлбаатар сайдын дээрх мэдэгдэл ба нийтлэлч Баабарын УИХ-ын дарга асан З.Энхболд руу учир утгагүй боргох ч давхцал биш юм. Өөрөөр хэлвэл Тавантолгойг дахин зарахаар улайрагсад өндийцгөөв. Монголын ард түмэн хэдэн жилийн өмнөхийг бодвол баялгийн эзэд гэдгээ мэдэхээр үл барам хууран мэхлэгч, хулгайч улс төрчдөд ямар замаар алдаж, яавал дахин алдахгүй байхаа мэддэг болжээ.
Увс аймгийн нутаг дахь Хотгор шанагын уурхайтай холбоотой баримттай асуудлууд болоод Эрдэнэтийн хууль бус хувьчлалын хэрэг явдал одоо болтол хууль хяналтын байгууллагаар эцэслсэн шийдэгдэхгүй, шалгаж мухарлах тухай дурсах ч үгүй байгаа нь Монголын эсрэг нэгдэж,төрийн өндөр албан тушаал олон жил хашсан, өөрийн нөлөөний хүмүүсээ тархаан байруулсан бүлэглэл хүч нь суларах дөхөхөөрөө үүрэндээ шургахаа болиод өнгөлзөн гийнаад эхэлжээ.
Сэтгэгдэл
Zochin [66.181.161.19] 2023-06-13 23:58:51
Naad Baabar chin hujaagiin erliiz shu de tuuhiig n medne
Зочин [202.21.107.43] 2023-06-13 18:53:36
Хятадын удирдагч хойт хилээ чангатга гэж өвөр монголд хэлсэн байна.Хилээ чангатгаж байна гэдгээр далимдуулаад нүүрстэй хэсгийг нь авчихаж магадгүй.Энэ тал дээр эрх мэдэлтэнгүүд шалгалт хийх үргэлж хилийн зурвасаа шалга.
Зочин [202.70.34.27] 2023-06-13 14:15:04
энэ Хүрэлбаатар шал худлаа хүн шү
Бат. [124.158.65.54] 2023-06-13 13:35:26
Харин ч М.Энхсайханы Монгол Хятад Японтой хамтарсан төсөл хэрэгжсэн бол өдийд Монгол дажгүй хөгжчихсөн байх байлаа. Нүүрс ихээр авдаг Хятадтай хамтрахгүй өөр хэнтэй хамтрах юм бэ? Энэ төсөл хэрэгжсэн бол өдийд нүүрсээ хятад, япон, солонгос, энэтхэгт ...... нүүрсээ бардам борлуулах байлаа. Атигар Энхболд үүнийг зогсоогоод юу хожив? Тэс хөндлөн цариг, тэс хөндлөн төмөр зам тавьчихаад өнөөдөрч нүүрсээ гаргаж чадахгүй, дахиаад 2 жил хүлээх болов. Нүүрс хулгайлахын тулд Энхсайханыг Энхболд зогсоосон. Одоо хар даа, нил нүүрсний хулгай .......
Bataa [202.126.89.251] 2023-06-13 10:05:19
Nuursee gargaagui bol buur hetsuu shd.. bichij baigaa umaa bas medmeer bn shuu