УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож буй Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг өнөөдөр /2023.06.13/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Шахин Мустафаевыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг судлалын академитай 2014 онд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв.

Тэрбээр, энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагын талаар ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын хэл, соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулан хөгжүүлэх олон талын ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, цаашид эл салбарын судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

сонин mn

Монгол Улс Түрэг угсааны улсуудын байгууллагын нийт гишүүн, ажиглагч орнуудтай найрсаг харилцаатай, хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хамтарч ажилладаг бөгөөд энэ нь Олон улсын Түрэг судлалын академитай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал суурь болж байгааг дурдлаа. Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад Улсын Их Хурлын даргад баяр хүргэж, амжилт хүсээд Олон улсын Түрэг судлалын академийн талаар товч танилцуулав.

сонин mn

Тэрбээр Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг тэмдэглээд, өнгөрсөн жил хоёр академи хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага судалгаа хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлснийг сонордуулсан юм.

сонин mn

сонин mn

Ноён Шахин Мустафаев энэхүү чуулга уулзалт нь Алтай язгуурын хэл, соёл, түүхийн улбаа нэгтэй улс үндэстнүүдийн соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг онцолсон. Мөн Олон улсын Түрэг судлалын академийн хувьд Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэлээ. Уулзалтын үеэр талууд Олон улсын Түрэг судлалын академид Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хөндөн ярилцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээ


Сэтгэгдэл

иргэн [66.181.188.250] 2023-06-14 12:14:42

эртний түрэг , орчин үеийн турк 2 хоорондоо ямарч холбоогүй шүү Занданшатраа

Зочин [66.181.160.71] 2023-06-14 11:44:54

ЗАНДАНШАТАР АА, ЧИ УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЭЭ. "ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙНА" ГЭЖ ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАСАН НЬ МАШ БУРУУ.УЧИР НЬ БОДЛОГО ХАРИН ЦАГИЙН ҮЕТЭЙГЭЭ НИЙЦЭЖ УЯН ХАТАН БАЙХ ЁСТОЙ ШҮҮДЭЭ. КОММУНИЗМИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛБОЛСОН ҮХШИРМЭЛ ДОГМАТИК ЗОГСОНГИ БУРУУ БОДЛОГЫГ ЯС БАРИМТАЛЖ НИЙГИЙГ ЗОГСОНГИ БОЛГОХ ЁСГҮЙ. ВАН ГҮ МИНТЭЙ УУЛЗАХДАА ЦЭЦЭРХЭЖ ХЭЛСЭНҮГЭНД ЧИНЬ ТЭД ХӨХ ИНЭЭД НЬ ХҮРЧ СУУСАН НЬ МЭДЭЭЖ. ХЭРЭВ ЗӨВ БОЛ ЭРХБИШ ТОЛГОЙ ДОХИХ Л БАЙСАН БАЙХ. УЯН ХАТАН БОДЛОГООР НИЙГМИЙГ ЗОХИЦУУЛЖ ХӨГЖИЛ НЬ ТОГТВОРТОЙБАЙХ ЁСТОЙ БАЙХАА ХООСОН ДҮНХҮҮ ТОГОЙТОО.

Тэнүүлч [202.9.40.181] 2023-06-14 06:03:11

Эртний Түрэг, одоогийн Турк улс ондор шүү. Ер нь тюрк болон арабуул хувирмтгай итгэхийн аргагүй улс. Заль, шунал, түрэмгийлэл, аймхай. Энгэж л дүгнэнэ дээ.

Зочин [122.201.31.246] 2023-06-13 22:07:51

Турк Түрэг 2 холбоотойг хэн нотлов ?!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.