Төрийн албан хаагчийн тоог 25000-аар бууруулна

Aдмин / Улстөр

Засгийн газраас өргөн барьсан 2023 оны улсын төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороонд хэлэлцэж буй. Тэгвэл байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам “ Төр өндөр бүтээмжтэй хэр нь цомхон байх ёстой гэж ярьдаг. Гэтэл төрийн албан хаагчдын тоо 2009 онд 148,000 байсан бол 2021 онд 225,000 болж, 52 хувиар өссөн байна. Энэ хугацаанд манай улсын хүн ам 52 хувиар нэмэгдээгүй. Уг тоонд төрийн өмчит компанид ажилладаг 75,500 хүн ороогүй байгаа. Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн Төрийн албаны тухай хуульд 2025 он гэхэд Монгол Улсын нийт ажиллах хүчний 15-аас ихгүй хувийг төрийн албанд ажиллуулна гэжээ. Одоо ажиллаж байгаа 225,000 төрийн албан хаагч нийт ажиллах хүчний 16.9 хувь. Тэгэхээр төрийн албан хаагчийг 25,000-аар бууруулах юм байна.

Ямар албан хаагчийн тоог багасгах вэ” гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Алимаа “Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг дагаж орж ирсэн Төрийн албаны тухай хуульд ажиллах хүчний 15 хувьд төрийн албан хаагчийн тоог хүргэнэ гэсэн чиглэл бий.

Гэхдээ үүнийг 2025 оноос хойш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд үе шаттай ажлууд зохион байгуулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачилсан. Тухайлбал тодорхой салбарууд дээр ажлын байрны чиг үүргийн шинжилгээг холбогдох байгууллагууд хийж байгаа. Ингэснээр ажлын байрны давхардал нь юу байна вэ гэдгийн нарийн мэдэх боломжтой. Үүн дээр үндэслэж төрийн албан хаагчийн орон тоог хэрхэн, яаж бууруулах вэ гэдэг нэгдсэн бодлого гарах юм” гэлээ


Сэтгэгдэл

зочин [202.9.40.155] 2023-06-14 08:28:21

зөв хөгшин гаруудыг бүх байгууллагаас мөн уих ын гишүүн нэртэй хөгшин өвөө нар зөндөө байгаа биз дээ ,,,

Зочин [202.126.88.161] 2023-06-14 05:26:12

маш зөв. татвар, НД, захиргааны ажилтнуудыг цомхотгож цөөл

зочин [64.119.19.40] 2023-06-14 01:14:35

Ашгүй дээ, сул сууж цалин авдаг асар хүнд сурталтай юу ч мэдэхгүй хоцрогдсон хүмүүсээр төрийн алба дүүрчихсэн үү? 60-аас дээш настай агентлагийн даргаар 20 гаруй жил суусан хэт хуучинсаг, асар хоцрогдсон, дарангуйлагч хөгшчүүлийг нэн даруй удирдах албан тушаалаас нь чөлөөлөөч ээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.