МАН-ЫН УДИРДЛАГУУД НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ХОЙШЛУУЛСАН ГЭВ ҮҮ?

Aдмин / Улстөр

6 сарын 12-ны өдөр ikon.mn мэдээлэхдээ “…Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болох байсан ч АТГ-аас ирүүлсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаанд хойшлуулсан. Энэ талаар Нүүрсний гэх хэргийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд "Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй" гэж үзээд хойшлуулсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хэдийгээр УИХ-ын гишүүн Б.Бейсен бид хоёр сонсголыг явуулах ёстой гэсэн саналыг сөрөг хүчний хувьд тавьсан боловч, МАН-ын гишүүд болон ХҮН намын дарга Т.Доржханд нар дэмжиж хойшлуулсан. Түүнээс хойш түр хороо хуралдаагүй. Г.Ганболд гишүүн зургаан цаг алга болохдоо УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзаж, чиглэл авсан юм билээ. АТГ-аас хойшлуулах шийдвэр гаргасан нь шалтгаан биш. Ер нь МАН-ын удирдлагууд энэхүү сонсголыг хойшлуулахад нөлөөлсөн гэсэн үг…”хэмээв.

Хэрэв МАН-ын удирдлагууд уг асуудлыг хойшлуулсаар байвал мөд нүүрсний хулгай гэгч нь үлгэр болоод дуусах бололтой. Тухайн үед нэр бүхий хүмүүсийг хэвлэлээр нэрийг нь ил тод зарласан нь УИХ-ын гишүүн Н.Ганболдын даргын ярьсанчлан аль хэдийн “шүүх хурлаас өмнө зарим хүмүүсийг гэм буруутайд тооцуулж, нэр хүндэд нь халдсан” гэсэн үг. Ил цагаан үндэслэлгүй учир шалтгаанаар сөрөг хүчний лидерүүдээ хараар будахдаа гаргуун ч эрх баригчдын зарим нь ил нүүрэн дээрээ соёлч боловсон, шударга ёс, хуулийн зарчим баримталсан дүр үзүүлэхээр яддаг шигээ эрх зүйн зарчимд нийцсэн үйл ажиллагааг бодитоор явуулахаас ямагт цааргалдаг нь ард түмний дургүйцэлд улам нэрмээс юм.

Нүүрс хулгайлж, улсын эрх ашгийг уландаа гишгэж нийтийг хохироосон эл асуудал бүрэн ил болбол эрх баригч нам тэр чигээрээ асуудалд орж болзошгүй нь шуугиантай цаг үед тодроод намжсан.Өөрөөр хэлбэл санаанд ороогүй тоглогчид хөшигний араас ил болоодох сон нь тэвдэж, нуух, тэгж ингээд өнгөрөөх магадлалд түлхэц болсоор.

Нүүрсний гэх хэргийг төрд шаардлага тавин илрүүлэхээр шүгэл үлээгчийн дүрд амжилттай тоглосон зарим олны танилууд өдгөө үүрэндээ бүгэх бяцхан ангаахайнууд адил нам гүм унтаа байдалтай байна. Тухайн үед улс төрийн нөхцөл байдал донсолгоотой байсан бол одоо Үндсэн хуулийн өөрчлөөд, сонгуулийн болоод бусад дагалдах хууль руу ханцуй шамлах эрх мэдэлтнүүдийн хувьд чухал биш болов уу?

Хөгжлийн банкнаас зээл авсан этгээдүүдийг шалгах тогтоох, хэлэлцэх асуудал олон нийтэд нээлттэйгээр өдий хүртэл үргэлжилж сөрөг хүчний тодотголтой улс төрчид давамгайлан шүүх ажиллагаа өрнөж байна. Хөгжлийн банк, ЖДҮ, сангуудыг тоносон асуудал тов тодорхой атал алгуурлаж өдий хүрээд зогсохгүй эдгээрээс хамгийн том хохиролтой, өргөн цар хүрээг хамарсан байж болзошгүй гэгдэх нүүрсний хэрэг нэг л бүдгэрэх тийшээ хандсан нь эрх баригч намын дотоод бүлэглэлүүдийн тохироо, эрх ашиг карма, түрийвчээрээ нэгдээд амжив уу гэх хардлага төрүүлсээр байгаа юм.


Сэтгэгдэл

MNT NEWS [197.210.84.27] 2023-06-17 07:26:03

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: nyhcs.site

Иргэн [59.153.113.200] 2023-06-15 10:11:57

Хойшлуулсан ч Хулгай дарагдахгүй -- Харин хүндрэнэ Тэнэгүүдээ !!!!!!! Бүгдийг зайлуулах болно !!!!!!!! Эх оронд Эзэн байна шүү ухаангүй шуналтан Хар хумсалагчидаа!!!!!!!!

зочин [122.201.19.190] 2023-06-15 10:07:07

МАН хан дарга цэрэггүй хулгай луйвар авилгалдаа холбоотой байх гэмгүй царайлсан хулгайчууд төрийн ордноос зайлаач зайлахгүй бол ард түмэн та нарыг зайлуулах байх даа

Зочин [150.129.141.104] 2023-06-15 09:42:16

Нүүрсний хулгайг яаж шийдэхийг ард иргэд харсаар , хүлээсээр

зочин [59.153.86.90] 2023-06-15 08:19:45

МАН бол зүсээ хувиргасанч коммунист нам .коммунистууд эрх мэдэлд бахдаа ард олны төлөө гэдэг боловч зөвхөн өөрсдийгөө элбэг хангалуун байлгахын төлөө л улсын бүх хүч чадал эдийн засгийг ашигладаг . коммунистуудын түүх фашизмтай нэг зоосны хоёр тал мэт адилхан .

Хэргийг ашиглах цаг нь болоогүй байна. [192.82.89.33] 2023-06-14 22:37:26

Нүүрсний хэрэгт МАН-ын олон томчууд холбогдно гэж их юм горьдогсдын сэтгэл их гонсоож байнадоо. МАН нүүрсний хэргийг ашиглаж дараагийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх үү, хэнийг сүүдэрт үлдээхээ одоо шийдэх гэж байна. "Цор, цор" хийснийг нь сонгуулийн дараа Нүүрсний хэрэгт холбож шүүхэд өгч шийдүүлнэ. Иймд Нүүсний хэргийг одоо яриад юү ч болохгүй. Цаг нь болоогүй байна.

Зочин [103.212.118.186] 2023-06-14 19:29:44

Монголын их эмч нар тэтгэмжүүд ба асаргааны тэтгэмжүүд нэмэгдэх сургаар хахууль авах гээд их зан гаргаж эхэлж байна.

Зочин [66.181.184.63] 2023-06-14 16:56:57

Авилгалгүй МАН гэдэг усгүй загастай адил. МАН, Авилгал хоёр ихэр юм. Сонгууль дөхөөд л хүмүүсийг тархийг эргүүлэх гээд сүржигнээд байгаагаас биш. МАН авилгалтай тэмцэх ямар ч боломжгүй. МАН өөрөө авилгалаар амьсгалж, амьдардаг...

Зочин [64.119.23.89] 2023-06-14 14:36:31

ДАРГА НАР ӨӨРСДӨӨ НЭР ХОЛБОГДСОН ТУЛ НУУЦАЛСУГАЙ

Зочин [202.9.46.242] 2023-06-14 12:18:43

Хятад улс нүүрс хэрэглэхээ болиосой.

Зочин [124.158.107.35] 2023-06-14 11:01:34

МАН өөрсдөө нүүрсний хулгайд холбогдсон учир сонгуулийн өмнө булайгаа дэлгүүлэхийг хүсэхгүй байгаа байх


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.