Н.Удаанжаргал Малайзад ямар хэрэг өдүүлчихэв?!

Aдмин / Улстөр

Нүүрсний хулгай, ялангуяа оффтейк гэрээтэй холбоотой асуудлын гол гэрч нь “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал юм. Тэрбээр 2022 оны аравдугаар сард Солонгос руу томилолтоор явсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Эзгүй хойгуур нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдийн ажлын хэсгээс шалгаж, НПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа юм.

Анх эх орноосоо явсных нь дараахан “...Н.Удаанжаргал Солонгост байна, Сингапурт оччихжээ” гэсэн албан бус мэдээлэл яригдаж байв. Харин хууль хяналтынхан мөрдөн шалгаж, “Шувуу” ажиллагааны баг эрж сураад эхэлснээс хойш удалгүй 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Аргентин улсад очсон нь тогтоогдсон. Ингээд Монголын Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байтал Н.Удаанжаргал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг.

Өөрөөр хэлбэл, түүнийг Малайзад байгааг тогтоосноос хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Н.Удаанжаргалын пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Хэд хоногийн өмнө, 2023 оны зургадугаар сарын 7-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа.

Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Х.Нямбаатарын хэлснээс харахад Н.Удаанжаргалыг шууд бариад авчрах боломжгүй байгаа бололтой. Учир нь тэнд байгааг мэдээд хоёр сар болсон, бас “...Өөрөөр ирсэн нь өлзийтэй шүү” гэснээс тэгж дүгнэж болохоор байна.

Ядахад манай улс Малайзтай Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Энэ нь Н.Удаанжаргалыг авчрахад саад болж байж мэдэх юм. Гэхдээ түүнийг “...Тэндхийн хуулиад тэнд нь шийдэх юм гэнэ лээ” гэсэн албан бус мэдээлэл яригдаад эхэлж байна. Хэрэв тэр үнэн бол Н.Удаанжаргал Малайзад ямар нэг өдүүлчихсэн байж таарна. Эсвэл тэр хүнийг энд авчирвал балрах хүмүүс тэнд нь “уях” арга хэмжээ авсан байж ч мэдэх юм. Удахгүй тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.8] 2023-06-16 11:28:21

Женко ард нь зохицуулж байгаа даа

Зочин [202.9.40.181] 2023-06-16 09:15:42

Хийсэн бол хэргээ ирж хүлээ. Чамайг ийм юманд татсан хүмүшсээ илчил

Зочин [139.5.219.48] 2023-06-15 23:11:32

Очиж очиж малайз шүү. Өөр улс олдоогүй юм байх даа. Хамгийн харгис шоронтой газар. Ядаж швейцарт байсан бол ч.

Зочин [192.82.87.136] 2023-06-15 20:09:58

Илчлэгдэхээс айсан хүмүүс саатуулаад ирүүлэхгүй байж мэднэ

Зочин [112.72.8.245] 2023-06-15 19:20:52

Odoo ene nyambaa sda ch gesen ingeed shubuu bolno shuu ooroo denduu ikh nuursruu orson haltar golog ene hezee iim baisan yum be haltaisan golog udaanaa bugdiin sain shaagaad ogooch

Зочин [192.82.72.155] 2023-06-15 17:08:37

МАНгар томилсон.МАНгаруудын нэг. Авч ирвэл МАН сууриараа ганхаж нуран унана.Жүжиг

Зочин [64.119.23.89] 2023-06-15 15:18:49

Хүүк ын хүнийг барьж болохгүй

059 [64.119.29.144] 2023-06-15 12:29:41

tendee shingee...Mongoliin mini gazar shoroo neg ch gsen umkhii khulgaich nariin yasaar buzarluulakhgui bg...

Зочин [202.126.92.98] 2023-06-15 11:32:05

Хүний нутагт ясаа тавьж байхаар эх орондоо ирээд эх орныхоо хөрсөнд ургасан гурилаар хийсэн гурилтай шөлөө шорондоо идэж байгаа үхээч хүүрээ

Зочин [202.126.90.84] 2023-06-15 22:33:25

Ene neg odor hvnii gazar nuhuulah wii dee idsenee vrj amjihgvi bh daa


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.