Д.Амарбаясгалан: Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирох ач холбогдолтой айлчлал болно

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Түүний байр суурийг хүргэе.

-Үнийн өсөлттэй холбоотой ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-1.8 орчим их наяд төгрөгөөр төсөв тодотгож, цалин, тэтгэвэр нэмж байгаатай холбоотойгоор инфляцид тодорхой хэмжээний өөрчлөлт орно гэсэн таамаг байна. Эдийн засагчид инфляцид хоёр орчим хувийн нөлөөлөл үзүүлэх болов уу гэсэн. Тухайлбал, мах, гурил хоёр инфляцид нэлээн том нөлөө үзүүлж байгаа ба нийлээд инфляцын 40 орчим хувийг бүрдүүлж байна гэж үзсэн. Иймд, аймаг орон нутгаас Улаанбаатар хот, хүн ам төвлөрсөн суурин газар руу борлуулагдаж байгаа мал, махан бүтээгдэхүүний хорио цээр болон мал эмнэлгээс тавьж буй хүндрэлтэй нөхцөлүүдийг хөнгөвчилж өгье гэж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг тойруулан мал, мах борлуулах цэгүүдийг их хэмжээгээр байгуулж, өрсөлдөөн бий болгож, махны үнэ өсөхгүй байх нөхцлийг бий болгоно. Үүний адил гурил үйлдвэрлэгчидтэй харилцана. Гурил үйлдвэрлэгчид бодитойгоор зардал мөнгөө тооцдог байя. Салбарт өрсөлдөөн байгаа эсэхэд Засгийн газраас анхаарах нь зүйтэй гэж үзсэн.

-Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулахаар болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эдийн засгийн форумыг долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулах талаар хэлэлцлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг сайжруулж байна. Хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байна. Энэ хүрээнд форумд оролцохоор ирж байгаа зочдын тоо нэмэгдсэн байна. Жишээлбэл, БНСУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон томоохон хөрөнгө оруулагчид саналаа ирүүлсэн. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа "Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь ирж оролцох гэж байна. Бид хувийн хэвшлийн зүгээс олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна. Мөн Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой зарим зөвшөөрөл хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Ерөнхий сайдын зүгээс наймдугаар сарын 1-н гэхэд тусгай зөвшөөрлөө бүрэн цахимжсан байхыг үүрэг өглөө. Нийт 240 гаруй зөвшөөрөл цахим, шилэн болох ёстой.

-Ерөнхий сайдын БНХАУ-д айлчлах тов гарсан уу?

-Ерөнхий сайдын БНХАУ-д албан ёсны айлчлал хийх тов тогтсон. БНХАУ-ын зүгээс талаас татгалзсан зүйл байхгүй. Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирсон томоохон ач холбогдолтой айлчлал болно. Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн талаар саяхан мэдээлж байсан. Нүүрсний экспортод хүндрэл учраагүй. Өдөрт 1000 гаруй машин нүүрс тээвэрлэж байна. Өнгөрсөн 2022 оны 11, 12 дугаар сард өдөрт 160 мянган тонн нүүрс хэмжигддэг байсан бол өнөөдөр 230 мянган тонн орчимд эргэлдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.26.193.119] 2023-06-15 16:05:54

ЮМ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ХЭЦҮҮ ЮМ ДАА, ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТЫН ЦЭГ, ӨНДӨРЖИЛТИЙГ 2 ТАЛЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ГАЗАР ДЭЭР НЬ ИРЖ ҮЗЭЭД Л, ШААРДЛАГАТАЙ БОЛ ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТ ХИЙЖ ТОХИРООД Л, ДЭЭД ГАЗАРТАА ӨГӨӨД Л ШИЙДВЭР ГАРГУУЛЧИХ ЮМ Ш ДЭЭ. ЭДГЭЭРЭЭ ТОХИРООГҮЙ БАЙЖ ГАШУУНСУХАЙТРУУ ТӨМӨР ЗАМАА ТАТААД АВААЧЧИХСАН, ТЭГЭЭД БҮР ЯМАРЧ ХЭРЭГЦЭЭГҮЙ, ҮР АШИГГҮЙ ӨРГӨН ТӨМӨР ЗАМ Ш ДЭЭ.ОДОО БӨӨН АСУУДАЛ БОЛЖ БУЙ, ХОЛБОЛТООР ХИЛ ГАРАХ ЦЭГИЙГ Л ТОХИРОХ ЮМ Ш ДЭЭ. ЮМ МЭДДЭГ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ БОЛ ЭНЭ МӨН Ч АМАРХАН ШИЙДЭХ АСУУДАЛ Ш ДЭЭ. ГАЗАР ДЭЭР НЬ ХАМТ ОЧООД Л ШИЙДЧИХ АСУУДАЛ.

Зочин [64.119.23.89] 2023-06-15 15:22:08

Айлчлалд явах хүмүүсээ сайн шалгах хэрэгтэй, Болж өгвөл эрэгтэйг нь засаад , Эмэгтэйг нь бөглөөд явуулах

Зочин [202.55.188.86] 2023-06-15 12:06:06

аль ноднин эцэслэн тохирлоо гэсэн яасан дуусдгүй цэг вэ женкогын гай дуусахгүйнээ

Зочин [66.181.180.40] 2023-06-15 11:46:54

ТЗ-ын холболтын цэгээс өөр ярих юм байхгүй юу

zochin [202.131.254.60] 2023-06-15 11:40:13

Төмөр замын холболтыг Зам тээврийн яамны газрын дарга л тохирчихдог ш дээ.

Зочин [66.181.180.40] 2023-06-15 11:47:24

Тийм баймаар юм.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.